2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°

"Монгол иргэд олноор оршин сууж буй Италийн мужуудад коронавирусийн халдвар хамгийн их байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
Шинэ коронавирусийн COVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах хүрээнд Улсын онцгой комиссын хоёрдугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, БНСУ-ын хоорондын бүх нислэгийг 2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоохоор шийдвэрлэсэн.

Дээрх хугацаанд захиалсан тийзийг үнэгүй буцаах буюу хязгаарлалтыг хэвийн горимд шилжүүлсний дараа тийзээ ашиглах бололцоог хангах чиглэлийг Улсын онцгой комиссоос ЗТХЯ, Авиа компаниудад өгсөн болно.

Онцын шаардлагагүй бол Өмнөд Солонгост (ялангуяа Daegu, Gyeongsang хотууд болон ойр орчмын газар нутаг) аялахгүй байхыг анхааруулж байна. Учир нь сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийг дөрөвдүгээр сарын 12 хүртэл сунгах хандлагатай байгаа юм байна.

Хонг Конгийн Аюулгүй байдлын газраас нь Өмнөд Солонгосыг “Аяллын улаан сэрэмжлүүлэг”-т оруулжээ. Ингэснээр хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Өмнөд Солонгосоос ирэх Хонг Конгчуудаас бусад орны иргэдийг Хонг Конгт нэвтрүүлэхгүй, тэндээс ирсэн Хонг Конгчуудыг 14 хоног тусгаарлах аж.

Түүнчлэн 2020.02.25-ны өдөр Тегеранаас Истанбул руу нисэж явсан Туркиш Эйрлайнс зорчигч тээврийн TK 879 онгоцонд Covid-19 сэжигтэй тохиолдол гарсан учир Анкара хотын Esenboğa нисэх буудалд яаралтай горимоор газардаж зорчигч, хөлгийн багийн нийт 132 хүнийг 14 хоног тусгаарлахаар болсон байна.

Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад хоёрдугаар сарын 25-ны 13:00 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, 7 хүн нас бараад байна.

Монгол иргэд олноор оршин сууж буй Ломбарди, Пиемонте, Эмилия Романя, Венето мужид коронавирусийн халдвар хамгийн их байгаа тул орон нутгийн захиргаа, Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн дагуу шаардлагагүй бол гадуур явах, халдвар гарсан мужуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.

Франц Улс Италитай хиллэж буй хэсгээр хамгаалалтаа чангатгаж цаашид шаардлагатай нөхцөлд уг хэсгээр хилээ хаах магадлалтай байна. Түүнчлэн иргэдээ Итали улсад онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг зөвлөж байна. Франц Улсад халдварын дахин 2 тохиолдол илэрсэн талаар тус улсын ЭМЯ-наас мэдэгдсэн. Тодруулбал, нэг нь хятад иргэн бөгөөд 2 сарын 7-нд Хятадаас ирсэн, 2 дахь нь франц иргэн бөгөөд Италиас ирсэн хүн ажээ.

Швейцарын Холбооны Улсад шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар өвчилсөн анхны тохиолдол 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгджээ.

Мөн Австри Улсын Тирол мужийн Иннсбрүк хотод COVID-19 халдварт вирусээр халдварласан 2 тохиолдол өнөөдөр бүртгэгдсэн тул тус улсад оршин суугаа монгол иргэд, ялангуяа Тирол, Форарлберг, Залцбүрг мужид байгаа иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг сайтар мөрдөж, ЭСЯ-ны +43-1-5352807 дугаартай утсаар холбогдож зөвлөгөө авах, бүртгүүлэх боломжтой юм.

Ромд одоогоор шинэ коронавирус (covid19)-ийн халдвар авсан тохиолдол байхгүй ч шинэ коронавирусийн халдварын бүсээс ирсэн 17 иргэдийг тусгаарлаад байна. Мөн 1,000 орчим иргэнийг гэрт нь тусгаарлажээ. 

Хэрэв танд өндөр хэмээр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл Эрүүл мэндийн яамны 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ 112 болон мужууд дахь дараах тусгай утсаар мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой. Үүнд:

  1. Пиемонте- 800 333 444
  2. Валле Д’Аоста - 800 122 121
  3. Ломбарди - 800 894 545
  4. Алто Адиже - 800 751 751
  5. Венето - 800 462 340
  6. Фриули Венеция Жулия - 800 500 300
  7. Тоскана - 800 556 060
  8. Умбрия - 800 636 363
  9. Марке - 800 936 677
  10. Эмилия Романя - 800 033 033
  11. Кампания - 800 909 699

Халдварт өвчний тархалт хурдацтай нэмэгдэж, суугаа оронд хөл хорио тогтоон эрүүл мэндийн онц байдал үүссэн тул Ром дахь Элчин сайдын яамтай холбоотой байж, зөвлөгөө мэдээлэл авна уу.

Мөн иргэд та бүхэн хувийн ариун цэвэр чанд сахих, онц шаардлагагүй тохиолдолд гуравдагч орон руу явахгүй байх, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар явахгүй байж дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна.

 

 

Эх сурвалж: Бүгд Найрамдах Польш Улсад суугаа ЭСЯ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x