2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°

Онцгойгийн аврагчид өргөө цагаан гэр олголоо

ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгыг ханган  нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Тэмүүжинд  өргөө цагаан гэр олголоо.

Дэд ахлагч Н.Тэмүүжин нь гурав  дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа залуу боловсон хүчний нэг юм.

Мөн тэрбээр гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнээр тогтмол хичээллэн 2019 онд Дорнод аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээний сайдтай 100 м төрөлд алт, 4х100 м төрөлд багаараа мөнгө, байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, 2020 онд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон гэж  Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

x