2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
-1°
02:00
S31
-1°
03:00
S31
-2°
04:00
S31
-2°

"Баярын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 50 иргэн хандаж, эмнэлгийн тусламж авсан"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:41 2020/02/27

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/631490064274262/

 

"Төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэддээ талархсанаа илэрхийлье"

НОБГ: Цагаан сарын баярын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага харьцангуй бага байлаа. Өнгөрсөн оны мөн үеэс гал түймрийн дуудлага 38.6 хувиар буурсан. Эрэн хайх аврах дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 31.2 хувиар өссөн. Нийт дуудлага 35.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Мэдээллийг иргэд үнэн зөв хүргэсний үр дүнд гал түймрийн дуудлага бодитоор буурсан гэж харж байгаа.

Амралтын өдрүүдэд яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон 17 өрхийн 50 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж авсан. Гэхдээ хорио цээр сунгагдсан энэ үед бага насны хүүхдээ гэрт нь үлдээхдээ цахилгааны аюулгүй байдал, зуух, пийшингийнхээ галалгаанд сайтар анхаарахыг хүсэж байна.

Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо болон постууд дээр 24 цагийн хяналт шалгалт гарч ажиллаж байгаа билээ. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохгүй байж, дүрэм журмаа мөрдөхийг хүсье. Өөр замаар явж төөрөх зэрэг асуудал гарч байгаа. Гэсэн хэдий ч иргэдийн маань ухамсар өндөр байгаа нь харагдсан. Постууд дээр ажиллаж байгаа ажилчдад хоол цай авч ирч өгч байгааг сонссон. Төр засгаас гаргасан шийдвэрийг дагаж байгаа иргэддээ талархсанаа илэрхийлье.

x