Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Даваасүрэн: Жуулчлалын визээр яваад хугацаа хэтэрч байгаа хүмүүс холбогдох Элчин сайдын яамныхаа Консулын хэлтэст хандана

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ болон Япон улс руу хийгдэж буй нислэгүүдэд тодорхой хугацааны хязгаарлалт хийх шийдвэрийг Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос гаргасан. Үүнтэй холбоотойгоор тэдгээр улсад зорчиж, түр хугацаанд оршин сууж буй монгол иргэдийн визний асуудал хөндөгдөж байгаа юм. 

Энэ асуудлыг шийдвэрлэхээр Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж буй талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн "Нислэг хязгаарлаж байгаатай холбогдуулан БНСУ, Япон улсын Гадаад харилцааны яам болон Монголд суугаа Элчин сайдын яамдтай нь хамтран ажиллаж, уулзалтууд хийж байна. Олон улсад нөхцөл байдал хүнд байгаа тул манай улсаас хэрэгжүүлж буй арга хэмжээг хүндэтгэн үзэхээ талууд илэрхийлж байгаа.

Тухайн улсуудад суралцаж байгаа визний хугацаа хэтрэх магадлалтай болсон хүмүүсийн визний асуудлыг уян хатан шийдвэрлэнэ гэсэн. Тодруулбал, сургуульд суралцаж буй нь үнэн гэсэн бичиг өгөх ёстой юм.

Мөн ачлал жуулчлалын визээр яваад хугацаа хэтэрч байгаа хүмүүс холбогдох Элчин сайдын яамныхаа Консулын хэлтэст хандана. 14 хоног нислэг хязгаарлалтад орж байгаа тул уян хатан авч үзнэ" гэлээ.