Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг эхлүүлэх хугацааг гуравдугаар сарын 15-н болгож хойшлуулав

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын Онцгой хуралдаанаар нүүрс, газрын тосны бүтээгдэхүүнийг экспортыг хэзээ эхлүүлэх талаар хэлэлцжээ. 

Хуралдаанаар "Тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ноос эхлүүлэх нөхцөл боломж хангагдаагүй гэж үзсэн тул гуравдугаар сарын 15-ныг хүртэл сунгаж байна" хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээллээ. Мөн Ажлын хэсэг байгуулахаар болсон байна.



Улсын Онцгой комиссын хоёрдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тос тээвэрлэлтийг сэргээх шийдвэр гаргаж, холбогдох бэлтгэлийг хангах ажлыг сайд, дарга нарт үүрэг болгож байв.