Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост өчигдөр коронавирусийн 169 халдвар шинээр илэрч, нийт 1,146 боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн хугацаанд Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 169 тохиолдол шинээр илэрч, нийт халдвартай хүмүүсийн тоог 1,146 болгожээ.

Долоо хоногийн өмнө энэ тоо 51 байсан юм.

Халдвараар өвчилсөн нийт 11 хүн нас барсны дотор тус улсад эмчлүүлж байсан 35 настай Монгол улсын иргэн байна.

169 шинэ тохиолдлын 153 нь Сөүлээс зүүн өмнө зүгт 300 км зайтай оршдог Дэгү хот (134), түүний хөрш Гёнсан мужид (19) илэрчээ.

Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусанд найман тохиолдол бүртгэгдээд байна.

Дэгүгийн тархалтын төв болсон Есүсийн Шинчёнжи сүмийн 210,000 гаруй гишүүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа тул ойрын үед халдварын тоо огцом өсөх магадлалтай байгаа ажээ.

Тус сүмийн гишүүн 61 настай эмэгтэйгээс хоёрдугаар сарын 18-ны өдөр коронавирусийн халдвар илэрснээр Өмнөд Солонгост нөхцөл байдал хурдтай муудсан юм.

Өчигдрийн байдлаар тус улсад нийт 22 өвчтөн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгост 16,734 хүнийг тусгаарлаж, 44,981 сэжигтнийг шинжилгээнд хамруулснаас 28,237 хүний хариу сөрөг гараад байна.

 

Эх сурвалж: Yonhap News

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.