Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд хөдөлгөөн хязгаарласныг сунгах санал оруулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 2 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗГХМОНХХ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан эхэллээ. Уг хурлаар шинэ коронавирус халдварын (COVID-19) нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. 

Харин Засгийн газрын хуралдааны дараа Улсын Онцгой комисс мөн хуралдана.

Засгийн газрын хуралдаанаар орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг сунгах чиглэл Ерөнхий сайд өгөв.

Мөн цаг алдалгүй шийдэх бусад асуудлуудыг ярилцаж байна. 

Дээрх хурлуудаас гарах шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.