Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын иргэн БНСУ-д өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай ЭМЯ мэдээллээ

Б.Ану
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
AP
Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас шинэ коронавирусийн халдвар авсан Монгол иргэний талаар мэдээлэл гаргажээ.
 
Мэдээлэлд "БНСУ-ын Сөүл хот дахь Монгол Улсын Консулын газарт Намьяанжү хотын захиргаанаас Монгол Улсын иргэн 35 настай “О” тус хотын эмнэлэгт хүнд өвчний улмаас эмчлэгдэж байгаад өнөөдөр 17:40 цагт нас барсан тухай мэдээллээ. 

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. 

Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус эeрэг гарсан мэдээлэл байна.  

Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна" гэжээ.
 

Эрүүл мэндийн яамны Фэйсбүүк дэх албан ёсны хуудас дахь мэдээлэл: 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.