Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Багануур дүүрэгт энэ сарын 22-нд БНСУ-аас ирсэн эмэгтэйн сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Багануур дүүрэгт коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илрээд, цагаан хоолойгоор гэрээсээ битгий гар гээд зарлаж байна гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очироос тодрууллаа.

Тэрбээр "Энэ сарын 22-нд БНСУ-аас ирсэн эмэгтэй хоолой өвдсөн шалтгаанаар өөрөө эмнэлэгт хандсан. Тиймээс бид урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлаад байна. Түүнээс сорьц авч ХӨСҮТ-рүү илгээсэн учир 24 цагийн дараа хариу нь гарна. Халуурсан шинж тэмдэг илрээгүй.

Өмнө нь мөн бид БНХАУ-аас ирсэн хүнийг тусгаарлан, шинжилгээ хийлгэхэд сөрөг гарсан буюу коронавирус илрээгүй" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.