Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд авч, хүндрэх эрсдэл бий"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын талаар дахин мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/555234325084115/

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "ЭМЯ-наас өнөөдөр 11:00 цагт өгсөн мэдээллийн дараа 30 орон байсан бол 33 оронд болж коронавирусийн өвчлөл нэмэгдлээ. Афганистан, Кувейт, Иракт өвчлөл нэмэгдлээ. Японы “Diamond Princess” онгоцонд байсан иргэдээс дөрөв дэх нь нас барлаа.

Япон улсын сургуулиудад халуурах, ханиах шинж тэмдэг байвал гэртээ байж, эмч дуудах эсвэл утсаар зөвлөгөө авахыг зөвлөж байна. 

БНСУ-д өвчлөлийн тохиолдол өглөөнийхөөс хойш 61-ээр нэмэгдлээ.

Иргэд, байгууллагууд анхааралтай байхгүй бол дэлхийн түвшинд коронавирусийн халдвар нэмэгдэж байна".

Чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд авч, хүндрэх эрсдэл бий

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Монгол Улсын иргэн БНСУ-д коронавирусийн халдвар авсан тухай бид өглөө мэдээлсэн.

Өвчтний биеийн байдал маш хүнд байгаа. Элэгний хатууралтай гэж тэнд эмчлэгдэж байгаа. Манай иргэн аппаратанд байгаа, элэг, бөөрний дутагдалтайгаар эмчлэгдэж байгаа гэсэн мэдээллийг ГХЯ-аар дамжуулан авч байна.

Тандалт судалгаагаар тухайн иргэн нэгдүгээр сард өөрийн нутагтаа байх үед томуугийн шинжилгээнд хамрагдаж, улирлын томуугийн А хүрээний H3N2 вирус илэрч байсан.

Иргэн Солонгост 4 жил амьдарсан өгүүлэмжтэй. Хамт байсан хүмүүсийн коронавирусийн шинжилгээ сөрөг гарсан мэдэлэл бид нарт байна.

Чихрийн шижин зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс коронавирусийн халдварыг богино хугацаанд авч, хүндрэх эрсдэл бий гэдэг мэдээллийг олон улсын байгууллагууд өгч байгаа".

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.