Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёрдугаар сарын 24-ний өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан"

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаад байгаа иргэдийн талаар ХӨСҮТ-ийн дарга мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман тохиолдол байсан. Эдгээр хүмүүсээс коронавирус илрээгүй. Үүний зургаа нь БНСУ-аас ирсэн солонгосын иргэд байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Одоогийн байдлаар нийт 6 сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаад, эмчийн хяналт дор хянагдаж байна.

Улс орнуудад коронавирусийн халдвар хурдан тархаж байна. Бусад улс орон голомтыг хязгаарлахын тулд хөрөнгө мөнгөө зарж байна. Монгол Улсад коронавирус бүртгэгдээгүй байна. Иймд хүн бүхэн чармайхыг зөвлөж байна. Хүн болгон анхааралтай байхыг дахин зөвлөж байна. Хүн болгон хичээвэл энэ өвчний оруулж ирэхгүй байх боломж бий. Нэг хүнийг тусгаарлаж хянахын тулд 8,9 хүнтэй баг явна. Дүрэм, журам нарийн хүн хүч, хөрөнгө мөнгө зарцуулагдаж байгаа гэдгийг өдөр болгон санаж босож ирэх хэрэгтэй" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.