Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.02.25/

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар мэдээлэл өгч байна.

/2020.02.25/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/615824512531777/

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 25-ны 09:00 цагийн байдлаар ДЭМБ-д "Covid 19" халдварын нийт 80,079 тохиолдол бүртгэгдснээс 2,697 хүн нас бараад байна.

БНХАУ-аас гадна 33 улсад 2,300 тохиодол батлагдаж 31 нь нас барсан.

Шинээр Ойрхи Дорнодын орнууд болох Афганистан, Кувейт, Иран, Ирак, Бахрейн, Оман зэрэг улсад халдвар тархаж, нас баралт бүртгэгдээд байна.

Иранд 12 тохиолдол гарч, Италид 7 хүн нас бараад байна.

Солонгос улсад сүүлийн 4 хоногт 677 шинэ тохиолдол нэмэгдсэн. Өчигдрийн 16:00 цагийн байдлаар 833 хүн халдвар авч, 7 хүн нас барсан байна. 

ДЭМБ-аас одоогоор цар тахлын хэмжээнд хүрээгүй байна гэж үзэж байна. Улс орнууд голомтыг хязгаарлахад бүхий хүч нөөцөө дайчилж, ажиллаж байна. ДЭМБ-аас цар тахлын болзошгүй байдлын бэлэн байдлыг хангахыг зөвлөж байна".

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.