Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

"БНСУ-д амьдардаг Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээллийг ЭСЯ-наас тодруулж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Намьянжү дүүрэгт амьдардаг Монгол Улсын иргэн 35 настай, эрэгтэй шинэ коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл тус улсын хэвлэлд гарчээ.

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад "Сөүлийн ЭСЯ руу мэдээллийг тодруулах яаралтай хүсэлт явуулсан. Хариуг нь хэлэх болно" гэсэн тайлбар өглөө.

МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын алба: Уг иргэн нь 2020 оны хоёрдугаар сарын 12-нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.

Энэ талаар эргэн мэдээлэх болно.

ГХЯ-ны шуурхай утас: 70082222
Консулын газрын утас: 83042222, 83052222
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 2020 оны 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана. Холбоо барих утас: 010-8205-3464. 

Улсын онцгой комисоос өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал БНСУ-тай хийх нислэгийг зогсоогоод байгаа билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.