2020/07/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
04:00
S31
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
08:00
S32
16°
09:00
S32
18°
10:00
S32
21°
11:00
S32
22°
12:00
S32
23°
13:00
S32
24°
14:00
S32
25°
15:00
S30
26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/24 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хог хаягдлын менежментийг шинэ журмаар зохицуулна

Д.Тэмүүлэн, ikon.mn
2020 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төслийг хэлэлцэж, баталлаа.

Улаанбаатар хотод хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйл ажиллагааг нийслэлийн ИТХ-ын 2015 оны 86 дугаар тогтоолоор баталсан журмаар зохицуулж байв. 

Хог хаягдлын тухай хуулийг УИХ-аас 2017 онд шинэчлэн найруулсантай холбогдуулан дээрх журмын төслийг боловсруулсан гэдгийг төсөл боловсруулагчид онцлов. 

Уг журмын төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXI  хуралдаанаар хэлэлцэж, төслийг илүү сайжруулж, боловсруулах үүрэг өгөн буцаагаад байсан. Улмаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж дахин ИТХ-аар хэлэлцэн баталсан юм. 

Ажлын  хэсгийн зүгээс журмын анхны төсөлд байсан хог хаягдлын үйлчилгээнд ажиллах хүч, машин техникийн тоо хэмжээг заасан хэт нарийвчилсан заалтууд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой зарим заалт, Улаанбаатар хотын ерөнхий менежер ТҮК-уудтай гэрээ байгуулах, сонгон шалгаруулах зэрэг Хог хаягдлын тухай  хуультай зөрчилдсөн хэд хэдэн заалтуудыг хасаж, нийслэл, дүүрэг, хороо, иргэн аж ахуй нэгжийн чиг үүргийг тодорхой зохицуулсан заалтуудыг нэмж оруулан найман бүлэг 293 заалттай байсан журмын төслийг шинэчлэн найруулж, 10 бүлэг 512 заалттай байхаар боловсруулжээ.  

Ингэснээр нийслэлд хог хаягдлын нэгдсэн менежментийн журам хэрэгжүүлэхээр болсон юм. 

Өнөөдрийн байдлаар хог хаягдлыг дахин боловсруулах 29 үйлдвэр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жилд дунджаар 300 мянга гаруй тонн хог, хаягдал цуглуулж дахин боловсруулах замаар эргэлтэд оруулж буй. 

Гэвч хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх чиглэлээр дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компаниудтай байгуулсан гэрээний гүйцэтгэл хангалтгүй, хяналт сул байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр онцолсон. 

Мөн нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэж буй 306 машины олонх нь эвдрэл ихтэй байдаг.  Журам батлагдсанаар арван төрлийн үйл ажиллагааг зохицуулж, хог хаягдлыг ачиж, цуглуулах тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн стандартад оруулж удирдлага зохион байгуулалтыг нь сайжруулж, үйлчилгээний нэгдсэн хяналт удирдлагын тогтолцоонд орж байгаа аж.
 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

x