Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төв дээр Солонгосын онгоцоор ирсэн 17 иргэнийг тусгаарласан"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 24
iKon.MN
 
Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/234911084197357/?v=234911084197357¬if_id=1582513541048239¬if_t=live_video

"Тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал сайн бөгөөд зовууртай хүн байхгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өвчний халдварыг хязгаарлах боломж хумигдаж байгаад дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаа зовж байна.
Иймд бид хамтран шуурхай урьдчилсан арга хэмжээ авахгүй бол хожимдох эрсдэл бий. БНСУ-д өнөөдөр 10 цагийн мэдээллээр 793 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас барсан гэх мэдээлэл байна.

Мөн бусад улс оронд өвчний тохиолдол улам нэмэгдэж байгаа учраас бид анхааралтай байж хариуцлагатай байх шаардлагатай байна.

Эрүүл мэндийн яамнаас тус улсад амьдарч байгаа иргэддээ мэдээлэл өгч байгаа. Мөн эрүүл мэндийн салбар 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Түүнчлэн бид хэрвээ ямар нэг байдлаар манай улсад өвчний тохиолдолд бүртгэгдвэл эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны зураглалыг гаргасан, эмнэлгүүд бэлэн байдалд байгаа.

Өчигдөр бид Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төв дээр Солонгосын онгоцоор өвчний голомт болох Тэгү хотоос ирсэн 17 иргэнийг тусгаарлан урьдчилан сэргийлээх арга хэмжээ авсан.

Үүнд дөрвөн эрэгтэй, 11 эмэгтэй, хоёр хүүхэд байгаа. Одоогоор эдгээр хүмүүсийн биеийн байдал сайн бөгөөд зовууртай хүн байхгүй" гэв.

"ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүнээс коронавирус илрээгүй"

 
Mpa.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан 6 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй.

Өчигдрийн Сөүл- Улаанбаатарын онгоцоор ирсэн долоон хүнийг тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-д нийт 8 хүн тусгаарлагдаад байна. Одоогоор эмчийн үзлэг хяналт явагдаж байна.

Иргэдээсээ энэ баярын өдрүүдээр хариуцлагатай байхыг сануулж байна.

Учир нь БНХАУ-д Сар шинийн баярын өдрүүдээр халдвар ихээр тархаж эргэж нөхөшгүй алдаа гарсныг та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улс цөөн хүн амтай учир өгсөн зөвлөгөө зааврыг сайтар биелүүлж, хүн бүр хичээвэл давж гарна" гэлээ.

"Хүн бүр өндөр хариуцлагатай байх хэрэгтэй"

 
Mpa.mn

"Шинэ коронавирусийн халдвар дэлхийн улс орнуудаар сүүлийн гурван өдөр эх нь тодорхойгүй байдлаар тархаж байна. Энэ бол цар тахалд хүрэх аюулын хэмжээнд байгааг харуулж байгаа учраас хүн бүр өндөр хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дурдав.

дөр ирэх тусам энэ өвчний тархалтыг хязгаарлах боломжгүй болж байна"

 
Mpa.mn

Харин ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа хэлэхдээ "Өнөөдөр өглөө 09:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн нийт тохиолдол 223-аар, нас баралт 21-ээр нэмэгдсэн байна.

Дэлхийг нийтийг түгшээж буй шинэ коронавирусийн халдвар 50 хоногийн дотор дэлхийн 28 улсад тархаж, зарим улсад голомтлон тархаж байна.

ДЭМБ-ын ерөнхий захирлын тэмдэглэснээр өдөр ирэх тусам энэ өвчний тархалтыг хязгаарлах боломжгүй болж байна. 

БНСУ өчигдрөөс онц байдал зарласан бол Италид 150 гаруй тохиолдол хоёр хоногийн дотор бүртгэгдэж 10 хотыг хөл хорионд оруулан, нийтийг хамарсан арга хэмжээг цуцаллаа.

БНСУ-д сүүлийн 3 хоног шинээр 446 тохиолдол бүртгэгдсэнээс 326 нь буюу 73 хувь нь сүмийн цуглаантай холбоотой байсан.

Вирусийн эсрэг эм, вакцин гараагүй байгаа энэ үед хамгийн найдвартай арга нь урьдчилан сэргийлэлт юм. Төр засгаас нөөцөө дайчлан ажиллаж байгаа. Харин хувь хүнээс хамаарах зүйл олон байна.

Тиймээс хүн бүрийн хийж чадах зүйл болох амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэргийг зэрэг арга хэмжээг авахыг дахин сануулж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.