2020/07/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,826.14₮
B30
УЛААНБААТАР
27°
|
14°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
17°
03:00
S31
11°
04:00
S31
11°
05:00
S31
11°
06:00
S32
12°
07:00
S32
14°
08:00
S32
16°
09:00
S32
18°
10:00
S32
21°
11:00
S32
22°
12:00
S32
23°
13:00
S32
24°
14:00
S32
25°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"БНСУ-ын Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээгээр Covid-19 илрээгүй"

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийх үеэр тусгаарлагдаж, шинжилгээ өгсөн сэжигтэй тохиолдлуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

БНСУ-ын Тэгү хотоос Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан буюу Covid-19 илрээгүй.

Өчигдөр (хоёрдугаар сарын 21-н)-ий онгоцоор ирсэн хёр хүнийг тусгаарласан. Нэг нь Вьетнамд сурдаг оюутан бөгөөд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бол Шанхайд сурдаг нэг оюутан Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн. Эдгээр иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарна.

Өмнө нь Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарласан бөгөөд 15 хүнийг ажиглалтад байлгаж байгаа. Тэдгээр хүнийг тусгаарлах 14 хоног нь маргааш буюу Ням гарагт дуусна. Өчигдөр шинжилгээний сорьцыг илгээсэн бөгөөд бид хүлээж аваад өнөөдөр шинжилгээ явагдаж байна. Шинжилгээний хариу, байдлыг харж байж дараагийн асуудлаа шийднэ" гэлээ.

БНСУ-ын Тэгү хотод оюутнуудын амралт 20-ноос эхлэх бөгөөд маргааш онгоцоор ирэх монгол иргэдийн талаар ямар арга хэмжээ авах нь өнөөдөр тодорхой болно гэдгийг тэрбээр хэллээ. Тэгү хотод Монгол Улсын 400 гаруй иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд бүртгэлтэй мөн 400 орчим иргэн байдаг гэдэг мэдээлэл байгаа бөгөөд нарийн тоог эцэслэн гаргаагүй байгаа аж. 

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 48 мянга гаруй иргэндээ ЭСЯ, Консулын газар болон энд байгаа ар гэрийнхнээр нь дажуулан урьдчилан сэргийлэх мэдээллийг өгч, энд зөвлөж байгаачлан эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг зөвлөж байгааг мөн А.Амбасэлмаа халлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x