Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хятадад коронавирусийн халдварын 397 шинэ тохиолдол бүртгэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Хятад даяар коронавирусийн 397 шинэ халдвар илэрсэн тухай тус улсын эрүүлийг хамгаалах албаныхан өнөөдөр өглөө мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 109 өвчтөн нас барсан байна.

Өмнөх өдөр нь шинэ халдварын тоо 889 байсан юм.

Халдварын гол төв болсон Хубэй мужид өчигдөр 366 халдвар бүртгэгдэж, 106 өвчтөн нас барсан байна.

Тэдгээрийн ихэнх нь мужийн төв Ухань хотод бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд шинэ коронавирусийн халдварын тохиолдол 77,767, нас барсан өвчтөний тоо 2,360 хүрээд байна. Халдвар авсны дараа бүрэн эдгэрсэн хүний тоо 20,833 болжээ.

Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост коронавирусийн тархалт эрчимжиж, Иран улсад халдвар авсан дөрвөн хүн нас бараад байна. Итали улсад өчигдөр халдварын тохиолдлын тоо гурваас 17 болж, огцом нэмэгджээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.