Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн их сургууль Хятадаас ирсэн оюутнууддаа тус бүр $1,000-ыг төлнө

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Австралийн нэгэн томоохон их сургууль хятад оюутнуудаа ирүүлэхийн тулд оюутан нэг бүрт 1,500 австрали доллар ($992 орчим) төлөх болсноо өнөөдөр зарлажээ.

Тус улс шинэ коронавирусийн аюултай холбоотойгоор хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадын эх газраас шууд ирэх хүмүүсийг хүлээж авахгүй болсон юм.

Уг хориг хоёрдугаар сарын 29 хүртэл үргэлжлэх ажээ. Гэтэл Австралид хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, их сургуулиуд олон мянган оюутнаа алдах аюул тулгарсан байна.

Австралийн засгийн газар Хятадаас ирэх хүмүүсийг өөр гуравдагч улсын газар нутагт 14 хоног өнгөрүүлсэн бол нэвтрүүлэх шалгуур тавьсан юм.

Тиймээс Вестэрн Сидней их сургуулийн захиргаа дээрх шаардлагыг биелүүлж, Хятадаас ирэхээсээ өмнө гуравдагч улсын нутагт 14 хоноод ирсэн оюутнууддаа тус бүр $1,000-ын нөхөн олговор нэг удаа төлөхөөр болжээ.

Гадаадын оюутнууд Австрали улсын эдийн засагт жил бүр 35 тэрбум австрали долларын ($23 тэрбум) орлого оруулдаг юм. Үүний гуравны нэгийг Хятадын оюутнууд бүрдүүлдэг.

Тиймээс их сургуулиуд тэднийг алдахгүйн тулд мөнгө төлөхөд бэлэн байна.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.