Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Арилжааны банкууд хоёрдугаар сарын 24-28-ны хооронд иргэдээс цахим гүйлгээний шимтгэл авахгүй

Б.Ану
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр гараад буй.

Тиймээс иргэдийн баярын үеэрх банкны цахим гүйлгээ идэвхжих магадлалтай учир шимтгэлгүй болгох асуудал яригдаж байсан билээ. Энэ асуудлаар Монголбанкнаас тодруулахад "Энэ сарын 24-28-ны хооронд арилжааны банкуудын иргэд хоорондын цахим гүйлгээ шимтгэлгүй хийгдэхээр болсон" гэлээ. 

Энэ нь зөвхөн иргэд хоорондын гүйлгээнд хамаарна гэдгийг анхаарна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.