Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад авсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр тусгаарлагдаж, шинжилгээ өгсөн сэжигтэй тохиолдлуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 19-нд ХӨСҮТ-д нэг хүнийг, Завхан аймагт нэг хүнийг тусгаарлаж, лабораторийн шинжилгээ хийсэн. Хоёр шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Мөн өчигдрийн Бусан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-ийн ажиглалтад авсан. Эдгээр оюутнуудын сурдаг сургуульд сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, мөн өвлийн амралт болсон учраас захиргаанаас нь "Дуудсан цагт нь ирээрэй" гээд амраасан байна. Амраад эх орондоо ирж байгаа оюутнуудад амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй хэдий ч өвчлөл гарсан улсаас ирж байгаа гэдэг утгаар нь ажиглалтад авч, шинжилгээ хийж байгаа юм" хэмээн ярив.

Ер нь өвчлөл гарсан улсаас ирж байгаа онгоц, хилийн нэвтрэх цэгийн хяналтыг сайжруулж байгааг тэрбээр нэмж хэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.