Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн 24 цагийн дотор Солонгос улсад коронавирус эрчимтэй тархаж, халдварын тоо 158 боллоо"

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/3108040159311675/

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн дотор Солонгос улсад халдвар нэлээн эрчимтэй тархаж, 56 тохиолдлоор нэмэгдэн нийт халдварын тоо 158 боллоо. Тус улсын зургаан том хотод халдвар бүртгэгдсэн байна. Тиймээс иргэддээ аль болох эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эмнэлэгт яаралтай хандах, гараа тогтмол угаах, хүнсээ гүйцэд болгож идэхийг зөвлөж байгаа. БНСУ-д манай улсын 48 мянга гаруй иргэн байдаг. Тэдгээр иргэн маань 1335, 1339 дугаарт залгаж мэдээлэл зөвлөгөө авах боломжтой юм байна" гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хятад улсад эмнэл зүйн шинж тэмдгээр тохиолдлыг бүртгэж байсан боловч эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд лабораторийн шинжилгээгээр үгүйсгэгдсэн байна. Тиймээс тохиолдлын тоог дахин лабораторийн шинжилгээ хийж бүртгэхээр болжээ.

Хятад улсаас гадна 26 улсад халдвар бүртгэгдсэний нэг болох БНСУ-д халдвар эрчимтэй тархаж байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 80 орчим хувь Дэгү хотод буюу сүмийн цуглаанаас үүджээ. Тархвар судлалын ажил үргэжилж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлагатай байна" гэв.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.