2020/04/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.19₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
B30
УЛААНБААТАР
15°
|
-2°
14:00
S32
10°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
12°
18:00
S32
11°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31

Коронавирусийн улмаас Токио 2020 цуцлагдвал Лондон хот олимпыг зохион байгуулах боломжтой гэв

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 21
iKon.MN

Хэрвээ коронавирусийн гамшгийн улмаас Токио 2020 зуны олимпын наадам цуцлагдвал Лондон хот оронд нь зохион байгуулах боломжтой гэж тус хотын даргын суудалд өрсөлдөж байгаа Британийн улстөрч өчигдөр мэдэгджээ.

Уг санааг гаргасан Шон Бэйли нь эрх баригч консерватив намаас Лондон хотын даргын сонгуульд нэр дэвшээд байгаа юм.

Энэ оны долдугаар сарын 24-нд эхлэх зуны олимпын наадмыг зохион байгуулагчид коронавирусийн гамшгаас сэргийлэх тусгай хороо байгуулан ажиллаж эхэлсэн ч наадмыг цуцлах, эсвэл өөр улс руу шилжүүлэх тухай огт ярихгүй байгаа. Олон Улсын Олимпын Хороо ч энэ талаар яриагүй байна.

Лондон хот 2012 оны зуны олимпын наадмыг зохион байгуулж байсан түүхтэй. Гэхдээ тухайн үед олимпын наадамд зориулж байгуулсан дэд бүтцүүдээ өнөөдөр өөр зориулалтаар ашиглаж байгаа.

Харин Шон Бэйли тэдгээрийг зориулалтаар нь дахин ашиглаж, наадмыг зохион байгуулах боломжтой гэж мэдэгджээ.

Лондон хотын даргын сонгууль тавдугаар сарын 7-нд болох юм. Тус хотын одоогийн дарга, сөрөг хүчний Лэйбор намын гишүүн Садик Хан дахин нэр дэвшиж байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаагаар рэйтинг өндөртэй байна.

Тиймээс Бэйлигийн энэ санаа хэрэгжих магадлал бага юм. Британийн спортын албаныхан ч түүний санааг дэмжихгүй байгаагаа илэрхийлцгээжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x