Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Diamond Princess” хөлгийн халдвар авсан зорчигчдоос эхний хоёр хүн нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвар тархаад байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээр байсан зорчигчдоос хоёр хүн нас барсан тухай Японы эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлжээ. Энэ нь тус хөлгөөс илэрсэн халдварын тохиолдлуудаас анхны эндэгдэл юм.

Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс хойш хөл хорионы дэглэмд байсан хөлгөөс халдвар аваагүй зорчигчдыг буулгах ажил өчигдөр эхэлсэн юм.

Нас барсан хоёр зорчигчийн нэг нь 87 настай эрэгтэй байсан бол нөгөө нь 84 настай эмэгтэй байжээ. Тэд хоёул Япон улсын иргэд байсан гэнэ.

Анх зорчигч, ажилтан нийлээд 3,700 хүнтэй Йокохама хотын боомтод ирсэн “Diamond Princess” хөлөг дээрээс өнөөдрийн байдлаар нийт 620 гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Тэдгээрээс 29 хүний биеийн байдал хүнд байгааг албаны эх сурвалж мэдээлжээ.

“Diamond Princess” хөлөг дээр гарсан тархалтын улмаас Япон улс нь Хятадын дараа хоёрт орох коронавирусийн халдварын том голомт болоод байна.

Хөлгөөс гадна халдвар авсан хүний тоо тус улсад 70 байгаагийн 25 нь нийслэл Токио хотоос илэрчээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.