Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Засгийн газар нүүрс тээврийн ААНБ болон тээвэрчдийг эрсдлээс хамгаалах хэрэгтэй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Шинэ коронавирусийн срсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэр орон даяар хэрэгжиж эхэлснээр хилийн боомтууд тэр дундаа нүүрсний тээврийн боомтууд хаагдаад байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор тээвэрчид нүүрсний экспорт зогссоны улмаас үүсэж буй нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нүүрсний экспорт зогссон болон хязгаарласантай холбоотой авах арга хэмжээний талаар Засгийн газар тусад нь тогтоол гаргаж, нүүрс тээврийн 170 гаруй ААНБ, 1,400 гаруй тээвэрчин, тэдний гэр бүлийг эрсдлээс хамгаалах нь зүйтэй гэж Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах холбоодоос хүслээ.
Тээврээс орлого олдог өрх бүл, тээврийн компаниудын өр, зээлийн хүү, алданги нэмэгдэж санхүүгийн байдал нь үнэхээр хүндэрч байна
 
гэрэл зургийг MPA.mn

Тээвэрчин Н.Ялагдашгүй Таван толгой-Гашуун сухайт боомтын чиглэлд уртын тээвэрт 1,200 орчим тээврийн хэрэгсэл дотоодын нүүрс тээвэр хийх, бусад баяжмалаас 10,000 орчим тээврийн хэрэгсэл бүрэн зогсоод байна. Таван толгой-Гашуун сухайт боомтын чиглэлд явж буй нийт машинуудын 80 орчим хувь нь хятад эзэнтэй, 20 орчим хувь нь монгол эзэнтэй.

Нүүрсний экспорт зогссоноор улсын төсвийн орлого өдөрт 27 тэрбум төгрөгөөр тасалдаж, мөн нүүрс тээврээс орлого олдог өрх бүл, тээврийн компаниудын өр, зээлийн хүү, алданги нэмэгдэж санхүүгийн байдал нь үнэхээр хүндэрч байна.  

/ Авто замын төлбөр нь /НӨАТ ороогүй / уртын тээврийг хөлсийг 2019 оны эхээр тээврийн хөлс 100-110 юань байхад боломжит үнэ гэж үзэн тогтоож байсан. Одоо уртын тээврийн хөлсийг хятадын худалдан авагч талаас дур мэдэн 60-55 юань болгож унагаасан. Эрхэм ерөнхий сайдаа тээврийн хөлсний талаар өгсөн таны жишгийг чинь доодох ажлын хэсэг чинь тодорхойлж чадахгүй бүтэн жил боллоо.

Монгол тээвэрчид гэхээр өлсөөд цангаад явах ёстой юм уу. Мөн 420 км урт замыг туулж тээвэр хийж байгаа мөртлөө дэлхийд байхгүй бага цалин авч байна. Цалингаа ч цаг тухайд нь авч чаддаггүй. Бидний ард гэр бүл маань байдаг юм шүү дээ.

Мөн өнөөдрөөс эхлээд “Бид нэг амьтай аян”-ыг эхлүүлж байгааг хэлье. Богинын рейсд явдаг жолоочид, тэдний гэргий нар, холбоод нэгдэж уртын рейсд явж буй тээвэрчиддээ нэг удаа ч гэсэн тусалж, хоол цай дөхүүлж, маск, гар ариутгагч, гар нүүрээ угаах ус өгөх зорилготой юм. Аянд нэгдэхийг хүссэн цуваа тээврийн компаниуд, уул уурхайн компаниуд зэрэг бүх газруудад нээлттэй бөгөөд нэгдэхийг уриалж байна" гэлээ. 

"Нүүрс худалдан авагч талаас тээврийн хөлс төлбөр тооцоогоо хийж чадахгүйгээс болж, дотоодын гэрээний үүргээр торгууль алданги төлөх болж байна"
 
гэрэл зургийг MPA.mn

"Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү “"Гашуунсухайт авто зам" ХХК-ны нүүрс тээврийн компаниудтай “Авто зам ашиглалтын гэрээ” байгуулж, ажилладаг. Уг гэрээний зохицуулалтын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 20-ний өдрийн дотор замын төлбөрөө хийх ёстой. Хийгээгүй нөхцөлд замыг нь хаах тухай мэдэгдлийг тээврийн компаниудад ирүүлж байна.

Энэ нь хэдий хууль ёсны дагуу боловч Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэр хийдэг компаниуд дээр дурьдсан давагдашгүй нөхцөл байдлын улмаас төлбөр тооцооны чадамжгүй болж, гэрээний дагуу зам ашигласны талбар төлж чадахгүй болж байгаа. Энэ талаар бид цаг үе тайван байх үед уг нь удаа дараа мэдэгдэж, зохицуулалт хийхийг хүсч, эрх бүхий байгууллагуудад хүргүүлж ирсэн.

Нүүрс тээвэр зогссоноос ААН, байгууллага тээвэрчдэд тулгарч буй хүндрэлүүдийн тухайд

  • Давагдашгүй хүчин зүйлийн улмаас хувьдаа шалаанз машинтай буюу лизинг банкны зээлтэй нүүрс тээвэрт явдаг байсан иргэдийн зээлийн хүү төлөлт тасалдах, найдваргүй зээлдэгчийн ангилалд орох, хар жагсаалтад нэр нь бичигдэх, дахин зээл авах боломж нь хязгаарлагдах зэрэг олон сөрөг байдал бий болж байна.
  • Компани ААН-үүд нь БНХАУ-д дэгдсэн өвчинтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын улмаас хятадын нүүрс худалдан авагч талаас тээврийн хөлс төлбөр тооцоогоо хийж чадахгүйгээс болж дотоодын гэрээний үүргээр торгууль алданги төлөх болж байна.
  • Санхүүгийн хувьд дахин өндийхгүй болох хэмжээний дарамт өмнө тулж ирээд байна.

Давагдашгүй хүчин зүйлийн ангилалд орсноо эрх зүйн хүрээнд тогтоож, энэ дагуу гэрээний зарим үүргээсээ түр чөлөөлөгдөх, нэхэмжлэхийн хугацаат үүргийг түр хойшлуулах зэрэг эрх зүйн бусад зохицуулалт байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоо шийдвэр чухал.  

Иймд бид Монгол Улсын Засгийн газраас “Нүүрс тээврийн экспорт түр зогссонтой холбоотойгоор яаралтай авах арга хэмжээний талаар” тогтоол гаргаж өгөх талаар нүүрс тээврийн компаниуд болон тээвэрчдээс дараах саналыг төр засагт хүргүүлж байна” гэв.

 
гэрэл зургийг MPA.mn

"Тээвэрчдийн гэргийн нарийн холбоо" ТББ-ын тэргүүн Ж.Туул  “МХАҮТ-аас Засгийн газраас зарласан онцгой дэглэмийн хугацаанд "HARDSHIP" буюу хүнд нөхцөл байдлыг гэрчлэх гэрчилгээг олгоход төлдөг 1 сая 200 мянган төгрөгийн хураамжийг тэглэхээр гаргасан цаг үеэ олсон шийдвэрийнхээ хугацааг сунгаж, хориг хязгаарлалт үйлчлэх 2020 оны дөрөвдүгээр сарын 02 ний өдөр хүртэлх сунгасан хугацаанд хэвээр дагаж мөрдөх талаар шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй. Компани, иргэдэд дэлхий нийтийн ойлголт болох HARDSHIP буюу хүнд нөхцөл байдалд хэрхэн эрх ашгаа хамгаалж болох талаар гэрээний эрх зүйн зөвлөмж мэдээллийг хүргэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж, ААНБ -тай нягт хамтран ажиллахыг уриалж байна” гэв.

Тээвэрчдийн хүргүүлж буй саналаас дурьдвал: 

  1. Засгийн газар болон эрх бүхий байгууллагаас  давагдашгүй хүчин зүйл тулгарсан болохыг тогтоолгосны дараа тээврийн компаниуд Гашуун сухайттай байгуулсан гэрээний давагдашгүй хүчин зүйлийн тухай заалтыг үндэслэн замын хураамж төлөлтийн хугацааг сунгуулах, түр хойшлуулах боломж байгаа талаар МҮХАТ-ын хуульч нар зөвлөсөн болно.
  2. Эрх бүхий байгууллагуудын зүгээс титэм вирусын халдвар тархалтаас сэргийлж, улс орон даяар авч хэрэгжүүлж буй хязгаарлалт, хориг арга хэмжээний тухай шийдвэр, нүүрс худалдан авагч хятадын талын хорио цээртэй холбоотой шийдвэр, ДЭМБ-ын гаргаж буй эрсдлийн үнэлгээ зэргийг үндэслэн тээврийн компаниудын замын хураамжийн төлөлтийг Засгийн газар, Онцгой байдлын комисс, эрх бүхий байгууллагуудын тогтоосон хоригийн хүчинтэй хугацаанд хамааруулан хойшлуулах шийдвэр гаргах.
  3. Хятадын талаас худалдан авагч импортлогч талаас онцгой нөхцөл үүссэн гэдэг тогтоол гаргах.
  4. Энэ үнийн уналтын нөлөөллийн асуудлыг "Гашуун сухайт" авто зам ХХК 2020 оны зам ашиглалтын гэрээндээ анхаарч тусгах талаар талууд зөвшилцөх ёстой гэж тээрийн компаниуд үзэж байгааг анхаарах
  5. Цаашид онцгой байдлын дэглэм тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр нүүрс тээвэр зогссоноос төсөвт уүссэн алдагдлаа нөхөж, нүүрсний тээврийг эрчимжүүлэх, тээвэр ложистикийн зөв зохион байгуулалттай ажиллах нөхцөлийг эртнээс хангах үүднээс дарайх арга хэмжээг төр засаг нэн даруй авч хэрэгжүүлэн, үндэсний компаниуд, тээвэрчид тэдний ар гэрийг эрсдлээс хамгаалах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.