Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн зарим нислэг цуцлагджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МИАТ ТӨХК шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зорчигч урсгал буурсан Тайландын Вант Улсын Бангкок болон Япон улсын Токио хотын зарим нислэгийг цуцалсан байна.

УБ-Токио-УБ чиглэлийн хувьд доор заасан өдрүүдээс бусад буюу долоо хоногийн Даваа, Лхагва, Баасан болон Бямба гарагийн аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх аж.

ЦУЦЛАГДСАН НИСЛЭГҮҮД:

Улаанбаатар-Бангкок-Улаанбаатар

  • 2020 оны 2 дугаар сарын 22, 29-ний өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны ОМ701/702 дугаарт аяллууд

Улаанбаатар–Токио-Улаанбаатар

  • 2020 оны 2 дугаар сарын 23, 3 дугаар сарын 01, 08, 15, 22-ны өдрүүдийн ОМ501/ОМ502 дугаарт аяллууд тус тус цуцлагджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999-д хандан авах боломжтой.

 

 

Эх сурвалж: Үндэсний Агаарын Тээвэрлэгч “МИАТ” ТӨХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.