Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Cut-copy-paste”-ийг зохион бүтээгч 74 насандаа таалал төгсжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Компьютер судлаач, хэрэглэгчийн интерфэйсийн (UI) мэргэжилтэн Ларри Теслэр өнгөрсөн Даваа гарагт 74 насандаа таалал төгссөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тэрээр өнөөдөр компьютер хэрэглэдэг хүн бүрийн мэддэг “cut-copy-paste” үйлдлүүдийг анх зохион бүтээсэн хүн юм. Теслэр 1970-аад оны үед Xerox компанийн Palo Alto Research Center (PARC)-т ажиллаж байхдаа үүнийг бүтээжээ.

1979 онд Apple компанийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобс тус төвд зочлоход Теслэр танилцуулга хийх үүрэг хүлээж байсан гэдэг.

Эндээс график интерфэйсийн санаа олж авсан Жобс сүүлд Lisa, Macintosh, Newton зэрэг компьютерүүдийнхээ дизайнд ашигласан юм.

Жобс бас Теслэрт ажлын санал тавьснаар 1980 оноос Apple компанид ажиллаж эхэлсэн байна. Тэрээр 1997 оныг хүртэл тус компанид Стив Жобстой цуг ажиллахдаа олон шинэ бүтээгдэхүүний төсөлд оролцож байжээ.

 

Эх сурвалж: CNET