Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тухай таны мэдэх ёстой бүхэн

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 20
Сурталчилгаа

Дэлхий даяар сүүлийн 15 жил дэгдсэн онц ноцтой халдварт өвчнүүдийн 75%  нь амьтнаас хүнд халдварласан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэсэн байдаг ба эдгээр өвчлөлийн 60% нь зэрлэг амьтдаас үүсэлтэй буюу вирусийн анхдагч тээгч нь зэрлэг амьтад гэж эрдэмтэд тодорхойлжээ.

Дэлхий дахиныг донсолгож байсан халдварт өвчнүүдийг дурдвал Эболо, SARS, MERS, МАЛАРИЯ гэх мэт вирусийн гаралтай халдварт өвчний анхны тээгч нь бүгд зэрлэг амьтад/ Сарьсан багваахай, Сармагчин гэх мэт/ байсан.

 

ДЭЛХИЙ ДАХИНЫГ ДОНСОЛГООД БУЙ КОРОНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ?

Coronavirus бол хүн бүрийн амьдралынхаа аль нэг хугацаанд халдвар авдаг элбэг тохиолддог вирус юм. Хүнд халдварлаж өвчлүүлдэг олон төрлийн титэм вирус байдаг ба хэлбэр хэмжээ, онцлогоо өөрчлөөд л хэдэн жилд нэг удаа тархаж эхэлдэг байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар дэлхийн 29 улс оронд бүртгэгдээд байгаа онц ноцтой вирусийн гаралтай Коронавирус нь мөн л зэрлэг амьтнаас хүнд халдварласан гэж бүртгэгдээд байгаа билээ. Энэхүү халдварт өвчнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2019-nCov коронавирусийн шинэ төрөл хэмээн албан ёсоор тогтоосон ба хамгийн анхны тохиолдол Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотод гарсан.

 

Яг одоогийн байдлаар БНХАУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 74,186 нас барсан хүний тоо 2005-д хүрж Ази гэлтгүй евпорын улс орнуудад ч 14-с 30 хоногоор хорио цээр тогтоож, хил хаах гэх мэт  урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авсаар буй.

 

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВСАНААР ЯМАР ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРДЭГ ВЭ?

Одоог хүртэл коронавирусийн хурдацтай тархалт нь шинж тэмдэгээс нь үүдэлтэй юм. Учир нь тус халдварт өвчин нь томуугийн өвчлөлийн шинж тэмдэгтэй ижил.

Жишээ нь Ханиалгах, нус гоожих, хоолой өвдөх, халуурах гэх мэт шинж тэмдэгийг хүмүүс ханиад буюу энгийн томуугийн өвчин гэж эндүүрэх нь олонтаа. Нөгөөтэйгүүр өвчний аюултай зүйл бол коронавирусийн халдвар авсан хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг илрэхээс өмнө вирусийг бусдадаа тараах эрсдэл маш өндөр гэдгийг мэргэжлийн эмч нар анхааруулсаар байгаа.  Нас барагсдын дийлэнхи нь бага насны хүүхэд, өндөр настан эсвэл уушигны хатгалгаатай, дархлаа султай залуу насныхан өвчлөх хандлагатай байна. Хөл хөдөлгөөн ихтэй их хотын амьдралд таны хажууд ямар ч вирусын гаралтай өвчинтэй хүн явж байгааг хэн ч мэдэхгүй тэд өөрсдөө ч шинж тэмдэг илрэхээс нааш мэдэх боломжгүй ийм нөхцөл байдалд гэр бүл, өөрийнхөө ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй.

 

МАСКНЫ ХУВЬД......

Ихэнхи хүмүүсийн хэрэглэдэг эмнэлэгийн маск бол халдвар авах эрсдлийг бууруулдаг ч олон цагаар хэрэглэж болохгүй ба 2 цаг тутамд солих шаардлагатай. Коронавирус нь 0,12 микрон диаметртэй ба эмнэлэгийн маскын шүлтүүрийн диамерт 2-10 микрон бол N95 маскын шүлтүүрийн диамерт 0,3 микрон байдаг.

 

Зурагт үзүүлсэнээр эмнэлэгийн маск бол  хүний амнаас дамжуулж буй том хэсгүүдийн дуслыг бусад хүмүүс болон ойролцоох гадаргуу руу дамжуулахгүй байхаар сэргийлдэг ч амьсгалийн замын хамар хэсэгт микрон шүүлтүүрийг шүүх хэсэг байхгүй.

 
 

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА ХЭЛЭХДЭЭ....

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) хэлэхдээ, эмнэлгийн маск зүүж байгаа нь амьсгалын замын зарим өвчний тархалтыг хязгаарлахад тусалдаг ч бүх халдварыг зогсооход хангалтгүй ба урьдчилан сэргийлэхэд анхаар гэжээ.

Тиймээс БНХАУ даяар коронавирусын халдварт хатгалгаан тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхээр холбогдох арга хэмжээг одоог хүртэл авсаар байгаа билээ. Манай улсад ч олон нийтийн арга хэмжээг таслан зогсоож урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байгаа ч ард иргэдийн хөл хөдөлгөөн ихэссээр байгаа энэ үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргуудыг өдөрт тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай.

1. Гараа тогтмол бактерийн эсрэг савангаар угаах

Гараа угаахдаа бактерийн эсрэг савангаар тасралтгүй 10 сек угааж халуун бүлээн усаар дахин дахин угаана. Ингэснээр гаран дахь бүх бохирдол 99,9% устана. Түүнчлэн хүүхдийнхээ гарыг мөн адил биечлэн угааж өгөх хэрэгтэйг анхаарна уу.

 

2. Бохир гараараа нүүр болон нүдэндээ бүү хүр

 Өдөр тутам бид өөрийн мэдэлгүй бохир гараараа үс, нүүр, нүдэндээ хүргэх тохиолдол их. Тиймээс хүрхээсээ өмнө гараа бактерийн эсрэг савангаар угаах боломжгүй бол гар ариутгагчаар ариутгах шаардлагатай.

3. Олон цагаар маск зүүж байгаа тохиолдолд амны хөндийгөө ариутгах зориулалтын уусмалаар зайлах

Дээр дурьдсанлчан халдварт өвчин амьсгалын замаар дамждаг тул олон цагаар маск зүүж байгаа тохиолдолд амны хөндийн ариун цэврийг сайтар сахь. Амаа зориулалтын уусмалаар тогтмол зайлах.

 

4. Хүн олон хүнтэй газраас зайлсхийх

Олон нийтийн газраар аль болох явахгүй байж хүн багатай уул хэсгээр агаарт гарахыг зөвлөе.

5. Олон нийтийн газарт хүмүүсээс нэг метр зайтай байхыг хичээ.

Хэт ойрын зайнаас хүнтэй харилцахаас болгоомжил

6. Олон нийтийн газраар явсан гадуур хувцас, алчуур гэх мэт зүйлсийг ариутгах

Олон нийтийн газраар явсаны дараа гэртээ ирэхдээ гадуур хувцас бусад гадуурх ашигладаг эд зүйлсээ зориулалтын ариутгалын бодис, хувцас ариутгагч бүтээгдэхүүнээр ариутгах.  /Гар утас, хувцас, түрүүвч гэх мэт/

 

7. Өдөр бүр шингэн зүйлс сайн ууж, байгалийн гаралтай амин дэмээр баялаг бүтээгдэхүүн хэрэглэж өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ дархлаагаа дэмжих

Өвчлөл гарсан энэ үед хамгийн эхэнд  хятад хүнсний ногоо, жимснээс татгалзаж, дархлаа сулруулдаг чихэр, амттанаас татгалзах хэрэгтэй. Манай орны хувьд өвөл болмогц цэвэр жимс ногооны хомсдол үүсдэг энэ үед чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн, амин дэмээр баялаг бүтээгдэхүүнийг өрхийн хэрэглээ болон хүүхдэдэээ хэрэглэх нь зүйтэй.

 

КОРОНАВИРУС БОХИРЫН ШУГМААР ДАМЖДАГ УУ?

Коронавирусын тархалтыг улс олон бүр судлаж байгаа ба үүний нэг нь Хонконг билээ. Хонконгт орон сууцны барилгад бохирын шугам дахь шавжаар дамжин коронавирус оршин суугчдад халдварласан байх эрсдэл үүссэн байж болзошгүй гэж үзэж таамаглаж байна.  2003 онд SARS-н дэгдэлтийн үед нэгэн барилгын бохирын шугамаар дамжин, оршин суугчдын дунд тархаж байсан удаатай. Тиймээс зөвхөн Хонконг гэлтгүй та ч гэсэн олон нийтийн газраар ариун цэврийн өрөө хэрэглэхдээ ариун цэврээ дээд зэргээр хангах гэрийнхээ 00- болон суух зориулалттай хэсгийг бактерийг 99% устгах гадаргуу цэвэрлэгч Cilit Bang-р ашиглахыг зөвлөе.

 

Хүн бүр урьдчилан сэргийлэлтийг тогтмол сайн мөрдөж чадвал халдварт өвчин бүрийг давах боломж бий. Мөн түүнчлэн  байгаль эх дэлхийтэйгээ зөв харьцаж, амьтдыг өөрсдийн ашиг сонирхолдоо ашиглахгүй байцгаая.

Source: South china morning post, Unicef Mongolia, Wikipedia, World health organization  , Unlock podcast

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.