Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болгов

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-ийн охин компани болох “Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болгох шийдвэр гаргажээ. 

Тус станц нь 3 үндсэн цех, 1 алба, 2 хэлтэс, 7 хэсэгтэй 180 гаруй ажилтантай. 2019-2020 онд 716.5 мян/Гкал дулааны эрчим хүч түгээж, 19.97 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж байна.

Уг станцыг төрийн өмчид шилжүүлснээр төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 50Мвт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх төслийг эхлүүлэх боломж бүрдэх юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.