Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" 3 дахь удаагаа зарлагдлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны залуусыг Зориг сан ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР -төө урьж байна.

2019 оны 1 сараас эхлэн хэрэгжиж буй “Залуусын тогтвортой ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” нь залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь туслах зорилготой. Хагас жил үргэлжилдэг тус хөтөлбөрт хамрагдсан залуус ажилд ороход нэн шаардлагатай болон ажлын байранд түгээмэл хэрэглэгддэг ур чадваруудыг богино хугацаанд эзэмшиж, бодит ажлын туршлага олж авдгаараа ач холбогдолтой юм.


ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА:

 

Ажилд орохоос өмнө эзэмших ур чадварууд

Залууст ажлын байранд орохоос өмнө эзэмшвэл зохих ур чадварууд болох CV-гээ хэрхэн бичих, ажлын ярилцлагад бэлдэх, цагийн менежмент, ажилд ороход шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх, холбогдох мэдээллүүдийг оновчтой бөглөх зэрэг ур чадваруудыг сургалтуудаар дамжуулан эзэмшүүлнэ.

Ажилд байранд шаардлагатай ур чадварууд

Хөтөлбөрийн энэ хэсэгт залуус ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадварууд болох өөрийгөө бусдад илэрхийлэх, ажлын байран дах багийн ажиллагаа, пресентаци бэлдэх, илтгэл тавих, албан бичиг хөтлөлт, боловсруулалт, шийдвэр гаргах төвшний оролцоо, харилцааны ур чадвар, манлайлал гэх зэрэг чадваруудыг эзэмших юм.

Ажлын бодит туршлага

Хөтөлбөрийн төгсгөлийн хэсэгт хөтөлбөрөөс сурсан, эзэмшсэн ур чадваруудаа ажлын байран дээр бодит туршлага болгох боломжийг залууст олгох үүднээс залуусын ажиллахыг хүсэж буй салбарын байгууллагуудад дадлага хийлгэх юм. Залуус дадлага хийх туршилтын хугацаандаа тухайн байгууллагадаа өөрийгөө үнэлүүлж чадвал үндсэн ажилтнаар ажиллах боломжтой.

ХӨТӨЛБӨРИЙН ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

Хөтөлбөрт 26 хүртэлх насны өөрийгөө хөгжүүлэн хөтөлбөрт идэвхтэй оролцох боломжтой, 6 сараас дээш хугацаанд ажил идэвхтэй хайж буй (төгсөх курсын оюутан байж болно)  Улаанбаатар хотод амьдардаг 20 залуус хамрагдах боломжтой.

ЖИЧ: Алслагдсан дүүрэг, хорооны иргэдэд давуу тал олгоно.

ХӨТӨЛБӨР ХЭРЭЖИХ ХУГАЦАА:

Хөтөлбөр 2020 оны 3 сарын 20-ноос 6 сарыг дуустал үргэлжлэх бөгөөд долоо хоног тутамд 3-4 цагийн танилцах аялал, танхимын сургалтууд орно. Дадлага хийх 3 сарын хоол болон унааны зардлыг хөтөлбөрөөс хариуцна.

ХӨТӨЛБӨРИЙН ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

 

Тавигдах шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.com/zorigfoundation/seyp3 эсвэл Зориг сан дээр ирж цаасаар бөглөж болох бөгөөд өргөдлийг 2020 оны 3 сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авна. Хугацаа хэтэрсэн материалыг шалгаруулалтанд оролцуулахгүй болно. 

ШАЛГАРУУЛАЛТЫН ХУВААРЬ:

Урьдчилсан шатанд тэнцсэн оролцогчидтой холбогдох: 2020.03.11

Ярилцлага авах: 2020.03.12-13

Хөтөлбөр эхлэх: 2020.03.20

Утас: 11-315444

Вебсайт: www.zorigsan.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.