Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: УОК хөдөлгөөн хязгаарлах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зарим аймаг иргэд, автомашины орох, гарах хөдөлгөөний хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ. 

Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Онцгой үед Аймгийн Засаг дарга нар замын хөдөлгөөнийг хязгаарлах боломжтой. Яагаад гэвэл коронавирусийг ханиад биш тахал гэж үзэж буй. 

Орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай талаар Засгийн газрын хурлаар ярьж байна. Эцсийн шийдвэрийг маргааш Улсын Онцгой комисс гаргана. Хэрэв Онцгой комисс хөдөлгөөн хязгаарлах шаардлагатай гэж үзэн шийдвэр гаргавал тухайн аймгуудын Засаг дарга нарын захирамж хэрэгжээд явна. УОК хөдөлгөөн хязгаарлах шаардлагагүй гэж үзвэл Засаг дарга нарын захирамж хэрэгжихгүй" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.