2020/04/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,776.98₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-5°
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
-1°
03:00
S31
-2°
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S31
-3°
07:00
S32
-2°

Майкл Блүүмбэрг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдвол бүх бизнесээ зарна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Майкл Блүүмбэрг хэрвээ энэ оны сүүлээр болох сонгуульд ялбал эзэмшиж байгаа бизнесээ бүхэлд нь зарна гэж мэдэгджээ.

Тэрээр 1980-аад оны үед санхүүгийн мэдээ мэдээллийн Bloomberg LP компаниа байгуулж, олон тэрбумын хөрөнгөтэй болсон юм. Блүүмбэрг одоо $62.8 тэрбумын хөрөнгөөр дэлхийн болон Америкийн тэргүүн баячуудын эгнээнд жагсаж байна.

Хэрвээ АНУ-ын ерөнхийлөгч болбол тэрээр Bloomberg LP компаниа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан зарах гэнэ. Эндээс олсон орлого нь түүний Bloomberg Philanthropies буяны санд төвлөрөх ажээ.

Компанийг нь худалдаж авах этгээд гадаадын компани, хувь хүн байж болохгүй. Бас ямар нэг хувийн хөрөнгө оруулалтын санд зарахгүй гэсэн шалгуур тавьжээ.

Блүүмбэрг одоо компанийнхаа гүйцэтгэх захирлын албыг хашдаг.

“Санхүүгийн ашиг сонирхлоо зохицуулах тал дээр бид Трампаас 100 хувь эсрэг ажиллах төлөвлөгөөтэй байна” гэж Блүүмбэргийн зөвлөх Тим О Брайан мэдэгдсэн байна.

Одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп нь хувийн бизнес дэх эзэмшлээ хадгалсан хэвээр байгаа бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэж байнга шүүмжлүүлдэг.

Блүүмбэрг 2002 оноос 2013 оны хооронд Нью Йорк хотын захирагчаар ажиллахдаа компани дахь эзэмшлээ хадгалсан ч гүйцэтгэх захирлын ажлаа бусдад шилжүүлж байжээ.

Тэрээр Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өрсөлдөөнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж орсон юм. Сонгуулийн үйл ажиллагаагаа 100 хувь өөрөөсөө санхүүжүүлж байгаа Блүүмбэрг $400 саяыг сурталчилгаанд зарцуулахаар төлөвлөжээ.

Түүний рэйтинг нам дотроо тогтвортой өсөж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.

 

Эх сурвалж: Associated Press

 

x