Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

KFC брэнд хуванцар халбага, сэрээнээс татгалзлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Байгальд ээлтэй ногоон брэнд болохоор зорин ажиллаж буй KFC брэнд “Хуванцар халбага сэрээнээс татгалзаж” 2-р сарын 4-ний өдрөөс эхлэн цаасан халбагыг хэрэглээндээ нэвтрүүллээ. Ингэснээр 2020 онд хэрэглэхээр төлөвлөж байсан  3.8 сая ширхэг дахин боловсрогддоггүй пластик хаягдлаас сэргийлж,  байгаль дэлхийдээ ээлтэй брэнд болох бас нэгэн алхмаа хийлээ. 

Мөн өнгөрсөн онд KFC брэндийнхэн  нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхий нийтэд тулгараад буй байгаль орчны асуудлыг бодитоор шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж,  үйлчлүүлэгчдийнхээ хамт “Соруулаас  татгалзаж” чадсан билээ.

Дэлхий дахинд жилд 320 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг гэсэн статистик бий. Энэ тоо 2034 он гэхэд хоёр дахин нэмэгдэх магадлалтай байна. Хуванцраар хийсэн эд зүйлс байгальд амархан замхардаггүй, хэдэн зуун жилийн дараа хөрсөнд шингэдэг гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс та ч бас өнөөдрөөс эхлэн хуванцар хэрэглээнээс татгалзаарай.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.