2020/04/05
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
16:00
S30
15°
17:00
S30
14°
18:00
S30
13°
19:00
S30
10°
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S29
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29

Д.Лувсанбалжор: Уул усны тахилга ба АМЬТНЫ АМИЙГ ХАЙРЛАХУЙ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 20
БАЙР СУУРЬ
 

Дамбадаржаалин хийдийн хамба, Монгол Улсын Их Сургуулийн философи, шашин судлалын тэнхимын магистрант Д.Лувсанбалжор

Дэлхий дээрх бүх шашин амьтны амийг нигүүлсэж хайрлах тухай сургадаг. Буддын шашны 10 хар нүглийн хамгийн хүнд нүгэл нь амьтны амь хөнөөх юм. 

Бурханы шашны тодорхойлолт нь: 

Хилэнцийг өчүүхэн ч үл үйлдэж

Өөрийн сэтгэлийг үргэлжид номхотгож

Буяныг хотол чуулган болгон хураах 

Энэ нь бурханы шашин болой хэмээн товч дөрвөн мөртөд гол агуулгаа хэлсэн байдаг.

Энд Бурханы шашинтан ялангуяа Бурхан Буддаг дагагч нар хилэнцийг өчүүхэн ч үл үйлдэх тухай яригдаж байна. Хилэнцийг өчүүхэн ч үл үйлдэнэ гэдэг нь оготны хамраас ч цус үл гаргах тийм энэрэнгүй сэтгэлтэй байна гэсэн үг. Тиймээс ямар нэг амьтны мах идэх нь шууд утгаараа амьтны амь таслаж буй нүгэл юм. Идэгч буюу захиалагч үгүй бол амь таслагч гэж байхгүй билээ. Бурхан Будда тэртээх 2500 жилийн өмнө ямар ч амьд амьтныг бүү хөнөө хэмээн сургажээ. Будда өөрөө ч мах үл идэж, шавь нараа ч мах идэхгүй, өглөгийн эзний өгсөн амь таслаагүй идээ зооглохыг сургаж байсан талаар сударт олонтоо тэмдэглэсэн байдаг. З-р Далай лам Алтан хааны үед Төвд Монголгүй машид буруу тахилын зан үйлийг үйлдэж байсныг болиулж, тахилгад амь таслаагүй цагаан идээ өргүүлж, мал сэтэрлүүлэх зан үйл үйлдэх зэргээр бүх нийтээр нь өөрчилж байжээ. Мөн хожим Банчэн богд Гомбо сахиусны үүднээс бүх нийтээр нь цагаан тахилгатай болгож байжээ. Эдүгээ дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц Оросын Буриадад айлчлах үед нь Буриадын сүсэгтнүүд хонь өргөсөнд сэтэрлээд (амийг нь өршөөх) хадаг зүүгээд ижил сүрэгт нь тавьсан байдаг.  

Гэвч цөвүүн цагийн доройтлоор эргээд мах шүүсээр тахилгын зан үйл үйлдэж, амь таслах, буян бус хилэнц хурааж, байгаль дэлхийн эсрэг тахилгын буруу зан үйл нь одоо ч үргэлжилсээр байгаа нь харамсалтай юм.  Сүүлийн үед уул овоог тахих тахилгын зан үйл уг сурвалж агуулгаа гээж, Бурханы шашны энэрэнгүй ёс суртахуунд алдаа гарсан нь ажиглагдаж байна. Хилэнцийг өчүүхэн ч үл үйлдэх тийм энэрэнгүй амьтан бүрийн амийг хайрлагч шашин атлаа юунд олон арван амь таслаж, мах шүүсээр лус савдаг тахих зан үйл дэлгэрэв. Угтаа энэ нь бурхан шашны зан үйл ч бус бөө буюу тэнгэр шүтлэгтэй холилдож, агуулгаа алдсан зан үйл болон хувирсан завхрал юм. Бурханы шашны ариун үзэл доройтоход түүний нэрийг барьсан гаж буруу тогтолцоо гарч ирдэг нь эмгэнэлтэй юмсанж. Бурханы шашинд  эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд эх болсон хамаг амьтны төлөөнөө төгс дээд ариусалд хүрэхийг сургадаг. Гол сургаал үзэл нь энэрэл нигүүлсэл юм. Тиймээс бурханы шашинтан хүн эх болж төрж байсан амьтны амийг нь таслаж, уул овоо тахих, түүнийг хөхүүлэн дэмжих зан үйлд оролцох нь туйлын буруу юм.  Гол энэрэн нигүүлсэх сургааль, үзэл баримтлалаасаа гажиж эх болсон зургаан зүйл хамаг амьтны нэг болох адгуусан төрөлтнөөр бурхад сахиус, лус савдагийг тахих зан үйл нь хамгийг энэрэгч Бурханы сургаал биш бөгөөд шашны ариун ёс мөн чанар биш юм. Бурхан Будда ингэж тахилга зан үйл үйлд гэж сургаагүй. ЭНЭ БҮХНИЙГ САЙТАР БОДУУШТАЙ. 

Бурханыг гэм бүгдийг дарсан, эрдэм бүгдийг төгсгөсөн бодигал гэж тайлбарладаг. Гэм бүгдийг дарсан гэдэг нь амь таслах тэргүүтэн хилэнцийг уг язгуураар нь дарж ангижирсан гэсэн үг юм. Эндээс ийнхүү гэмийг тэвчсэн Бурхан, сахиусыг мах шүүсээр тахих нь буруу гэдэг нь ойлгомжтой байна. Гэтэл Говийн лха тахихад ямааны хаа, галын бурханыг тахихад хонины сүүлээр тахиж байна. Ер нь лус, савдагийг тахиж нөхөрлөж болно, шүтэж болохгүй гэж Буддын судар номонд  заасан байдаг. Лус нь хүний заяанаас доод адгуусан төрөлд багтдаг бөгөөд байгаль дэлхийг хамгаалдаг сахиус гэж бурханы шашинд үздэг.  Оршихуйн зүй тогтол шүтэн барилдахуйн хуулиар Бурхадын орон хамгийн дээр байх ба эрэмбээрээ доошлон уул, ус, гол горхи, байгал дэлхийг хамгаалан сахих үүрэг хүлээсэн төрөлтөн нь лус савдаг юм. Тиймээс энэрэнгүй бурхадын тааллаар байгал дэлхийг хамгаалах үүрэг хүлээсэн лус савдагийг амьтны амь тасалсан тахилгын зан үйл үйлдэх нь уг язгуур мөг чанар агуулгаараа таарахгүй болж байгаа юм. 

Сүүлийн үед лам нар уул, овоо тахихад шороо шуураад л өнгөрдөг болсон нь буруу тахидагтай холбоотой болж таарч байна. Мах шүүсээр тахилгын зан үйл үйлдсэнээр олон ад тийрэн цугларч уг тахилгаас идэж ууснаар түүнд ам хүрсэн олон хүнд хишиг хүртсэн бус сэвтэж бузартаж буйг цөөнгүй лам нар дурдан ярьж байна. Бурханы шашны энэрэн нигүүлсхүйн үзэл лугаа харшилсан бурханы шашин мэт үзэгдсэн ийм зан үйл үйлдэж буйг Буддын шашин шүтлэгтэнгүүд цаашид цээрлүүштэй байна.

Төв Гандан тэгчинлэн хийдийн Да лам Бямбажав номын айлдвартаа овоо тахилгад мах шүүс тавьж байгаа нь Бурханы шашны ёс биш бөөгийн ёстой холилдсон зан үйл юм гэж айлдаж байсан. Зөвийг мэдэх, цаад учир зүйг сайтар ухаарсан  лам нар зөвөөр нь таниулж засаж залруулах нь чухал юм. Уншлага номондоо өдөр бүр эх болсон хамаг амьтаныг энэрэн хайрлах бодь сэтгэлийг өөрийн сэтгэлд  төрүүлэхийн тухайтад ерөөл тавьж зоригдон хичээдэг. Тиймээс үүнийгээ бодит үйл ажил болгон хэрэгжүүлж олон амьтны амийг тасалж тахилга үйлдэх буруу зан үйл нь Бурханы ариун сургаальтай харшилж байна, Бурханы шашны нэрийг сэвтүүлсэн буруу зан үйл юм гэдгийг ард түмэндээ сайтар таниулах нь эдүгээ цаг үед нэн чухал болоод байна. Өнөөдөр Төвдийн бүх хийдүүд цагаан хоолтой болоод даруй 15 жил болсон байна. Хамаг амьтны төлөө Бурханы хутгийг олно гэж тангараг тавьж, сахил сахигч, зорин явагч нийт хуврагууд өөрсдөө үлгэрлэн энэрэнгүй цагаан хоолтон болж, сүм хийд бурхан шүтээний газартаа мах шүүс оруулалгүй амьтдын амийг сахин хамгаалж хилэнцийг үл үйлдэгч ариун орон цаг аль хэдийн иржээ.

 

x