Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1 их наяд төгрөгийн орлого дутуу орж ирэхээр байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ШУУД:

https://www.facebook.com/iKonNews/videos/181304216495312/

Тэрбээр "Нүүрсний экспорт, газрын тосны экспорт хийхийн тулд Хятадын талтай сайн ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ гэдгээ Хятадын талтай ярьж, ойлголцоод нефть бүтээгдэхүүний экспортыг хийх чиглэл баримтлахаар танилцууллаа. 

Төсвийн тодотголыг шууд хийчихдэггүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд ямар нөхцөлд төсөв тодотгодог талаар заасан байдаг. Одоогоор төсөв тодотгох шаардлага алга. Төсвийн ерөнхийлөн захирагч нар нөхцөл байдалдаа уялдуулан төсвөө зохицуулан зарцуулах боломжтой. 

Сангийн яамнаас хийсэн тооцоогоор одоогоор 202.7 тэрбум төгрөгийн орлого өнгөрсөн оныхоос бага байгаа. Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл 1 их наяд төгрөгийн орлого дутуу орж ирэхээр харагдаж байна" гэлээ.

Мөн зээлийн хүүг тэглэх боломжгүй гэдгийг тэрбээр хэлэхдээ "Энэ бол Монголбанк хариуцах ёстой асуудал.  

Хувийн арилжааны банк хувь хүнд олгосон зээлийн дундуур би орж ярьж болохгүй" гэв.