Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн хөгжлийн банкнаас нийлүүлэх эмнэлгийн эхний тоног төхөөрөмжүүд өнөөдөр ирнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газраас хүсэлт тавьсны дагуу Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон.

Тэгвэл эхний тоног төхөөрөмжүүд өнөөдөр ирж байгаа талаар АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа хэллээ. 

Шинэ коронавирсийн голомтын бүс болох БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусийн халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил, бөөрний дутагдалд хүргэж байгаа учир АХБ-ны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалсан талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн. 

Тиймээс Япон, Герман зэрэг АХБ-ны гишүүн орнуудаас ирж буй есөн нэр төрлийн аппаратад богино хугацаанд оношлогч, явуулын рентген аппарат, хүүхдийн амьсгалын аппарат зэрэг багтаж байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-н гэхэд бүх тоног төхөөрөмжийг хүлээж авах юм байна. 

Шинэ коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор Азийн хөгжлийн банк эрүүл мэндийн салбарт хоёр чиглэлээр анхааран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд техникийн туслалцаа үзүүлэх буюу гаднаас мэргэжлийн өндөр түвшний шинжээч авчирч, эмнэлгүүдийн бэлэн байдал болон эрсдлийн үнэлгээ хийж, алдаа дутагдлыг залруулахад чиглэлээр 225 мянган доллар нэмэлтээр зарцуулахаар төлөвлөсөн бол урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг хангах, техник, тоног төхөөрөмжийн тусламжид 1.4 сая ам.доллар зарцуулах аж. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.