Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээр үйлчлүүлэгчдийн халууныг хэмжиж, маск зүүх шаардлагыг тавьж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлж бүх шатны шүүхийн байранд “Гар ариутгах булан” тохижуулжээ.

“Гар ариутгах булан”-нд гар ариутгагч, ариутгах нэг удаагийн хэрэгсэл, Шинэ коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зөвлөмж тавьсан байна. 

Мөн шүүхээр үйлчлүүлэгчдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, маск зүүх шаардлагыг тавьж байгаа юм. Шаардлагатай тохиолдолд шүүхийн тамгын газраас үйлчлүүлэгчдээ маскаар хангаж байна. 

Шүүхийн байр, шүүх хуралдааны танхимыг ариутгалын зөөврийн гэрэл (зөөврийн кварц)-ээр ариутгаж байгаа аж. 

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.