Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

"1,475 чингэлэг, 61 вагонд мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж, хяналт тавиад байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Mpa.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинэ коронавирусийн эрсдлээс сэргийлэх хяналт шалгалт хийж буй талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр БНХАУ-аар дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтлийг хийж байгаа талаар МХЕГ-ын Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хэллээ.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 6-наас хойш нийт 100 сэжигтэй тохиолдлыг Хилийн мэргэжлийн хяналтын газар илрүүлсэн бөгөөд сэжигтэй 15 тохиолдлыг хил дээрээс буцаасан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хилээр нэвтрүүлэх арга зөвлөмжийн дагуу аливаа халдвараас сэргийлэхээр, түүнд хяналт тавьж байгаа байцаагчийн аюулгүй байдал чухлаар яригдаж байгаа. Өнөөдрийн байдлаар Эрүүл ахуйн халдвар хамгааллын 83 байцаагч эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Мөн МХЕГ-ын даргын тушаалаар нөхцөл байдал хүндэрсэн үед Буян-Ухаа боомт болон бусад боомт дээр ажиллах хүмүүсийн нэрийн жагсаалтыг баталсан.

Түүнчлэн манай байгууллагаас БНХАУ-аар дамжин өнгөрсөн тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтлийг хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1,475 чингэлэг, 61 вагонд мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж, хяналт тавьсан.

Бид эрсдлийн үнэлгээг холбогдох байгууллагатай хийж, гарсан дүнгээр цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөж байна” гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.