Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мандахгэрэл: Улсын Онцгой комисс маргааш хуралдана

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1030566554009834/

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Ковид-19 халдвар Азийн 12 оронд бүртгэгдээд байна. Тэр дундаа монголчуудын хамгийн ихээр зорчдог Япон, Сингапур, Тайвань зэрэг оронд халдвар нэмэгдсээр байна" гэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгджээ. 

Хятадулсаас гадна дэлхийн 25 улсад 900 тохиолдол бүртгэгдсэн. 

Шинэ коронавирусийн халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар өвчлөлийн 

  • 81 хувь нь хөнгөн, 
  • 14 хувь нь хүнд, 
  • 5 хувь нь нэн хүнд явцтай байна.
Хоёрдугаар сарын 11-ний байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 1,716 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. 14.6 хувь нь маш хүнд байгаа.

Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна" гэв.

"Улсын Онцгой комисс маргааш хуралдана"

Үргэлжлүүлэн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "ДЭМБ-аас улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэжлүүлэхийг уриалж байгаа. Сая 17 байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг эрсдлийн үнэлгээг тав дахь удаагаа хийж, эрдэл өндөр байна гэж дүгнэлээ.

Халдвар буурахгүй, оргил үе тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс маргааш хуралдана" хэмээх мэдээллийг өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.