Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан сараар УБ-аас орох, гарах урсгалыг хааж хөл хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг УОК шийдвэрлэнэ гэв

Б.Ану
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна. 

Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзоригийн өгсөн мэдээллээр "Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл хязгаарлахаар сунгав. Улаанбаатараас орох гарах замыг шинийн 1-4 хүртэл өдрүүдэд орон нутгийн замыг хааж олны хөл хөдөлгөөнийг хязгаарлахыг УОК шийдвэрлэнэ" гэжээ.

Улсын онцгой комиссийн дэд дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 10:30 цагаас Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулна. Мөн түүнийг зам хаах асуудлаар мэдээлэл өгнө гэсэн хүлээлт байна.