Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Ариутгал, халдваргүйтгэлийг эрсдэл бүхий газруудад үнэгүй, ААН-үүдэд нэг м.квыг 200 төгрөгөөр хийж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, НЭМГ-аас худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуйн нэгжид ариутгал, халдваргүйтгэл хийх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хоёрдугаар сарын 8-наас эхлэн 14 хоногийн хугацаатайгаар ААН, байгууллагуудад ариутгал халдваргүйтгэлийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй 36 байгууллага хийж байна.

Нийслэлийн хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний газрууд зэрэг эрсдэл бүхий цэгт 11,563 аж ахуйн нэгж байдаг. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 6,398 цэгт халдваргүйтгэлийн ажлыг хийгээд буйг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллийн эхэнд онцоллоо.

 
гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр “Ариутгалыг үндсэн 2 чиглэлээр хийж байна.

Нэгт. Томоохон хүнсний зах, супермаркетуудад баар ресторанууд тусгай зөвшөөрөл бүхий ариутгалын байгууллагууд эрүүл мэндийн сайдын баталсан тариф жишиг үнээс доогуур үнээр буюу 1 мкв-ыг 200 төгрөгөөр тооцуулж, заавал ариутгал хийлгүүлнэ. Үүнд, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, НЭМГ, НМХГ-аас хяналт тавьж ажиллаж байна.

Хоёрт. Гэр хорооллын ус түгээх байр, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, орон сууцны дундах хогийн цэг, дугуй засвар, нийтийн тээвэр, таксины буудал, автобусны буудал, тэдгээрийн дэргэд буй сандал хогийн сав, мэдээллийн байгууламж зэрэг иргэд ихээр цугларч буй цэгүүд зэрэг нийтийн зориулалтын хэрэгцээнд байдаг газрууд болох  эрсдэл бүхий объектуудад Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 108 сая төгрөгийг гаргаж, үнэ төлбөргүй ариутгал хийж байна” хэмээв.

"Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдэгдэлгүй, зөвшөөрлийн үнэмлэхгүй газруудаар халдваргүйтгэлийг хийлгэж болохгүй" 
 
гэрэл зургийг MPA.mn

Монголын халдваргүйтгэл, ахуйн шавьж, мэргэчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжав “ Каринтин тогтоосон үед ААН, байгууллагууд 2-3 удаа халдваргүйтгэл хийх шаардлагатай байдаг тул ядаж нэг удаа заавал хийлгэх хэрэгтэй. Эрсдэл бүхий газруудад л үнэ төлбөргүй хийнэ. Харин бусад ААН-үүд 1 мкв-т нь 200 төгрөг төлж, халдваргүйтгэл хийлгэнэ.

Халдваргүйтгэл хийдэг байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 800 төгрөгөөр хийдэг юмыг 200 төгрөг болгосон. 11 мянга гаруй ААН, байгууллагад халдваргүйтгэлийн хяналт шалгалт хийх байцаагч нар НМХГ-аас гаргасан ба халдваргүйтгэл хийлгээгүй газруудад торгууль тавьж, хийлгэж байгаа.

Олон нийтийг хамарсан ажил явагдаж буй энэ үед хуурах үйл ажиллагаа явагдахыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдэгдэлгүй, зөвшөөрлийн үнэмлэхгүй газруудаар халдваргүйтгэлийг хийлгэж болохгүй. Мөн ААН-үүд их цэвэрлэгээ, орчны цэвэрлэгээгээ хийснийхээ дараа халдваргүйтгэл хийлгэх учраас цэвэрлэгээгээ урьдчилаад сайн хийхийг зөвлөе”  

 
гэрэл зургийг MPA.mn

НМХГ-ын Эрүүл ахуйн хэлтсийн дарга А.Цэнд-Аюуш “Өндөрүүлжсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор НМХГ-аас шуурхай штаб гарч эхэлсэн. мөн коронавирустэй холбоотойгоор гарсан бүх шийдвэрт байцаагч нар байнга хяналт тавин ажиллаж байгаа. Тухайлбал, уг халдваргүйтлийн ажилд 70 гаруй байцаагч нар хяналт тавьж байна. Мөн халдваргүйтгэл хийж буй бодисыг нь давхар шалгаж ажиллаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.