Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Түүхий загас идсэн өгүүлэмжтэй иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-д болон орон нутагт тусгаарлагдаж байгаа шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу ямар гарсан талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр "2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. 17-нд буюу өчигдөр ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан байна. Энэ таван тохиолдолд эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа" гэдгийг хэлээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Сэжигтэй тохиолдлыг та бүхэн илрүүлж байгаа юу эсвэл иргэд өөрсдөө хандаж очихоор нь шинжилж байгаа юу?

- Шинж тэмдэг илэрсэн иргэд өөрөө хандаж ирж байгааг эмч үзээд сэжигтэй тохиолдол гэж үзвэл шинэ коронавирусийн шинжилгээ хийж байна.

Ер нь бол улирлын томуугийн дэгдэлт гарсан байгаа энэ үед эмнэлэгт аль болох очихгүй байх, гэрээрээ эмнэлгийн тусламж авах нь зөв. Эмнэлэг бол нэлээн олон төрлийн халдвар цугладаг газар шүү дэ.

- Эрээн хотод түүхий загас идсэн иргэнийг хил нэвтэрч орж ирмэгц тусгаарласан гэсэн. Тухайн иргэний шинжилгээний хариу гарсан уу?

- Замын-Үүдэд тусгаарласан иргэдийг 14 хоног наашаа хот руу явуулахгүй байх Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байгаа.

Түүхий загас идсэн өгүүлэмжтэй иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.