2020/04/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
13°
|
-1°
B30
УЛААНБААТАР
10°
|
B30
УЛААНБААТАР
|
-3°
02:00
S31
03:00
S31
04:00
S31
-1°
05:00
S31
-2°
06:00
S31
-2°
07:00
S32
-1°
08:00
S32
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S30
11°
13:00
S30
12°

Л.Мөнхтүшиг: “Diamond Princess” хөлөгт Монгол Улсын иргэн байхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN

Японы Йокохама хотын боомтод саатуулагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигчид дундаас Covid-2019 гэгдэх шинэ вирусийн халдвар авсан хүн нэмэгдсээр байгаа билээ.

Өчигдөр гэхэд хөлөг дээрээс нэмж 99 халдвартай хүн илрүүлсний нэг нь ОХУ-ын иргэн байсан юм.

Тэгвэл уг хөлөгт Монгол Улсын иргэн явсан эсэхийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “Японы гадаад яамнаас тодруулсан. Манай улсын иргэн байхгүй гэдгийг мэдэгдсэн” гэлээ. 

“Diamond Princess” хөлгөөр дэлхийн 50 улсын харьяат, нийт 3,700 хүн зорчиж байсан аж. Иймд улс орнууд өөр өөрийн иргэдийг шилжүүлж авахаар төлөвлөж байгаа бөгөөд өчигдөр өглөө АНУ хөлөг дээр байсан өөрийн 340 орчим иргэнийг тусгай үүргийн нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлжээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x