Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" аян эхлүүлж буйгаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, тус яамны дэд сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/469272513958305/

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийж байна.

Хандивын данс: Төрийн банк 341303432597 Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн аян

БОАЯЖ-ын сайд Н.Цэрэнбат: Энэ оны нэгдүгээр сарын 7-ноос хойш манай хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар тархаад байгаа. Тиймээс “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяныг эхлүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. Манай улсын төрийн болон төрийн бус байгууллагуудаас БНХАУ-ын Элчин сайдын яаманд хандив дэмжлэг өгч байгаа боловч цаашид улам илүү хүнийг хамруулан хандив цуглуулах шаардлагатай байгаа учраас нэгдсэн хандивын данс нээсэн. 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар: Сүүлийн үед коронавирусийн тархалттай холбоотойгоор Монголын олон иргэн сэтгэлийн тус дэм, хандив өгье гэдэг санаачилга гаргаж байгаа. Зохион байгуулалтгүй олон сувгаар явж байгаа учраас илүү үр ашигтай болгох үүднээс нэгдсэн нэг хандивын данс нээсэн.  

Манай улсын хувьд Засгийн газраас хятад улсад тусламж өгсөн. НЗДТГ, МҮХАҮТ, Хятадад төгсөгчдийн холбоо, Ардчилсан Нам зэрэг байгууллагууд хандив өгсөн. 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: БНХАУ бол манай хамгийн том худалдааны түнш. 2010 оноос тус улстай 1.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулан томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Түүнчлэн сүүлийн жилүүдэд нэг тэрбум орчим юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт олгосон байна. 

Тиймээс бидний зүгээс ард иргэн, ААН-үүдийг хүнд цаг үед хамтран ажиллаж, тус улсад дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. 

 

Сайд, дэд сайд нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Манай улсын нэлээд хэдэн иргэн хятадад байгаа вэ. Тэдгээр иргэдийг авчрах уу? 

ГХны сайд Д.Цогтбаатар: Одоогоор манай улсын 336 иргэн хятадад байна. Тэдгээр иргэдээ буцаан авчирна гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Өмнө нь хилээр нэвтрэх журамд зохицуулалт хийж ажиллахдаа хугацаа өгч, иргэдээ татаж авсан. Иргэдэд эх орондоо ирэх хугацаа өгсөн ч цаана нь тодорхой тооны монгол иргэд үлдсэн. 

ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг: Хил хааснаас хойш 106 монгол иргэн орж ирсэн. БНХАУ-ын хэд хэдэн хотод манай иргэд байгаа. Тодруулбал, Шанхайн тойрогт 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөт хот дахь иргэдийн тоо одоогоор тодорхойгүй байна. Бүх улс орнууд хятадаас иргэдээ татаж авч байгаа. Энэ хандивыг ганцхан манай улс зарлаагүй. Дэлхийн улс орон болгон ийм аян зарлаж байгаа.

-Шинэ коронвирусийн нөхцөл байдал манай улсийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Төсвийн тодотгол хийгдэх үү? 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа: -Бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засаг амаргүй байх төлөв байдалтай байна. Манай улсын хувьд өнгөрсөн оны нэгдүгээр сартай харьцуулахад төсвийн орлого хамаагүй багассан тоон үзүүлэлттэй байна. Төсвийн гүйцэтгэл нэгтгэгдэж гараагүй байгаа учраас төсвийн тодотгол хийнэ гэж хэлэх боломжгүй юм. 

-Аялал жуулчлалын салбарт ямар хүндрэл учирч байгаа вэ?

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: -Зөвхөн Монгол төдийгүй дэлхийн аялал жуулчлалын салбарт хүндрэл учирч байна. Дэлхийн аялал жуулчлалын холбооноос Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын салбарын 40 гаруй хувьд хүндрэл учирна гэдэг судалгаа гаргаснаа бидэнд танилцуулсан. Тиймээс бид цаашид энэ өвчлөлийг газар авхуулахгүй байх шаардлагатай байна. Бид халдвар тархаагүй орон хэвээр үлдэж чадах юм бол цаашид Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.