Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар авсан ОХУ-ын анхны иргэн “Diamond Princess” хөлгөөс илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Японы Йокохама хотын боомтод саатуулагдсан “Diamond Princess” хөлгийн зорчигчид дундаас ОХУ-ын харьяат эмэгтэй шинэ коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

Өчигдөр хөлөг дээрээс нэмж 99 халдвартай хүн илрүүлсний нэг болох эмэгтэйг хөлгөөс буулгаж, эмнэлэгт хүргэсэн тухай Токио дахь ОХУ-ын элчин сайдын яам өчигдөр мэдээлсэн байна. Ингэснээр өвчтөн эмэгтэй Covid-19 гэгддэг шинэ вирусийн халдвар авсан ОХУ-ын анхны иргэн болжээ.

“Diamond Princess” хөлгөөр дэлхийн 50 улсын харьяат, нийт 3,700 хүн зорчиж байсан юм.

Өчигдөр өглөө АНУ хөлөг дээр байсан өөрийн 340 орчим иргэнийг тусгай үүргийн нисэх онгоцоор нүүлгэн шилжүүлсэн байна. Бусад улс орнууд ч өөр өөрийн иргэдийг шилжүүлж авахаар төлөвлөж байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.