Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

Даваа гарагт Хубэй мужид 1,807 хүн шинээр халдвар авч, 93 өвчтөн нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн тархалтын төв болоод байгаа Хятадын Хубэй мужид сүүлийн 24 цагийн хугацаанд 1,807 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 93 өвчтөн нас барсан тухай албаныхан өнөөдөр өглөө мэдээлжээ.

Ням гарагт буюу өмнөх өдөр нь энэ тоо тус тус 1,933 ба 100 болоод байсан юм. Өөрөөр хэлбэл шинэ халдварын тохиолдол болон нас барсан хүний тоо хоёул өмнөх өдрөөсөө буурсан байна.

Мужийн төв Ухань хотод өчигдөр халдварын 1,600 тохиолдол, 72 эндэгдэл бүртгэгджээ. Шинэ тоог нэмбэл дэлхий даяар шинэ коронавирусийн халдварын тоо 73,348, нас барсан өвчтөний тоо 1,868, халдварын дараа эргэж эдгэсэн хүний тоо 10,615 болж байна.

Коронавирусийн гамшигтай холбоотойгоор гуравдугаар сарын эхээр болох байсан Хятадын хууль тогтоох дээд байгууллагын жил тутмын чуулган хойшилж байгааг Шиньхуа агентлаг өчигдөр мэдээлжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.