2020/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
12:00
S26
16°
13:00
S26
15°
14:00
S26
15°
15:00
S30
14°
16:00
S30
14°
17:00
S30
14°
18:00
S30
14°
19:00
S30
13°
20:00
S30
12°
21:00
S29
11°
22:00
S29
10°
23:00
S31
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Шүүгч С.Төмөрбатаас бусад 41,685 албан тушаалтан ХОМ-ээ бүртгүүлсэн байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан чиг үүргийн дагуу АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтнаас /УИХ-ын гишүүн-1, Монгол банкны дэд ерөнхийлөгч-1, Ерөнхий консул-1, Ерөнхийлөгчийн зөвлөх-1, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүн-2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн-1 буюу нийт 7  албан тушаалд томилгоо хийгдээгүй буюу албан тушаал нь сул байна/ албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 283 албан тушаалтан мэдүүлсэн байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн дүн мэдээг гаргаж урьдчилсан байдлаар нэгтгэхэд улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 110 байгууллагын 41,686 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41,685 албан тушаалтан /цахимаар 37,527, цаасаар 4,158/ мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан. Харин нэг мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.

Өнгөрсөн онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 12 шүүгчийн 11 нь ХОМ-ээ өгсөн байна. Түдгэлзүүлсэн гэдэг нь ажлаас халагдсан гэсэн шийдвэр биш тул 2019 оны ХОМ-ээ зайлшгүй өгөх ёстой  бөгөөд С.Төмөрбат шүүгчийн хувьд ХОМ-ээ өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм байна

2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан нийт албан тушаалтны тоо өмнөх оноос 304-өөр нэмэгдсэн бөгөөд энэ нь Мал эмнэлэг, үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн, ШШГЕГ, ОБЕГ-ын зарим албан хаагчдын ангилал, зэрэглэл өөрчлөгдөж мэдүүлэг гаргах жагсаалтад орсон, мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275, 276 дугаар тогтоолуудаар төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбоотой.  

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3  дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд нь тайлан мэдээгээ албажуулж АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээг гаргана. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу энэ оны 2 дугаар улиралд багтаан албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах болно.

 

Эх сурвалж: АТГ

 

x