2020/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11:00
S40
15°
12:00
S26
16°
13:00
S26
15°
14:00
S26
15°
15:00
S30
14°
16:00
S30
14°
17:00
S30
14°
18:00
S30
14°
19:00
S30
13°
20:00
S30
12°
21:00
S29
11°
22:00
S29
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх долоо хоногт Пүрэв гараг хүртэл бүх нийтээрээ амарна

Т.Саран, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.

Энэ хүрээнд бөх барилдахгүй, төрийн болон нутгийн засаг захиргааны байгууллагууд, аймаг, сумын золголт хийхгүй байх юм.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин энэ талаар "Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэхийг огт хориглоогүй. Зөвхөн хөдөлгөөнийг хориглож байгаа" хэмээн мэдээлж байв.

Цагаан сарын баярыг ийнхүү өргөн дэлгэр тэмдэглэхгүй ч хуулийн дагуу гурав хоног амрах юм. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтад Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Тэгэхээр иргэд хоёрдугаар сарын 24, 25, 26-нд амраад шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 27-ны Пүрэв гарагт ажилдаа орох нь. 

Хэрэв амралтын өдрийг шилжүүлэх болбол УИХ-аар хуульд өөрчлөлт оруулж байж шийдэгдэх учиртай.

Энэ жил хоёрдугаар сар 29 хоногтой буюу өндөр жил. Өндөр жил нь дөрвөн жилд нэг удаа тохиодог бөгөөд ердийн жил нь 28 хоногтой байдаг билээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x