2020/04/09
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.19₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-2°
B30
УЛААНБААТАР
15°
|
-2°
B30
УЛААНБААТАР
16°
|
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
12°
18:00
S32
11°
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 925.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 12.3%-аар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын Эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулах үеэр мөнгө, зээл, үнэт цаасны зах зээлийн талаар мэдээллээ.

Тодруулбал, мөнгөний нийлүүлэлт 2020 оны нэгдүгээр сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 их наяд төгрөгөөр буюу 4.6 хувиар өсжээ. Үүнд,

  • Төгрөгийн хадгаламж 667.8 тэрбум төгрөгөөр,
  • Валютын хадгаламж 611.5 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Төгрөгийн хадгаламжийн хувьд энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар 10.8 их наяд төгрөг байгаа нь өмнөх сараас 271.6 тэрбум төгрөгөөр буюу 2.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 667.8 тэрбум төгрөгөөр буюу 6.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Төгрөгийн хадгаламжийн

  • 85.6% нь (9.3 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 14.4% нь (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. 

Валютын хадгаламж 3.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 73.3 тэрбум төгрөгөөр буюу 2.1%-аар, өмнөх оны мөн үеэс 611.5 тэрбум төгрөгөөр буюу 20.8%-иар өсжээ. 

ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр сарын эцэст 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 871.7 (5.1%) тэрбум төгрөгөөр өссөн. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн

  • 9.4 (52.2%) их наяд төгрөг нь иргэдийн,
  • 8.6 (47.8%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын зээл байгааг хэлэв. 

Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны нэгдүгээр сарын эцэст 925.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 101.2 (12.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 90.6 (10.9%) тэрбум төгрөгөөр өссөн аж.

Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.1 хувийг эзэлж буй хэрэг.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.3 пунктээр өссөн үзүүлэлт юм.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл мөн энэ оны нэгдүгээр сарын эцэст 1.8 их наяд төгрөг болжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.2 пунктээр буурчээ. 

График 1.  Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг

 
Эх сурвалж: ҮСХ

Мөн иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны арванхоёрдугаар сарын эцэст 12.1 их наяд төгрөг болоод буй.  Иргэдэд олгосон зээлээс харвал, 

  • 38.1 хувийг ипотекийн зээл
  • 25.8 хувийг цалингийн зээл,
  • 13.6 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл,
  • 10.3 хувийг хэрэглээний зээл,
  • 6.2 хувийг тэтгэврийн зээл,
  • 5.9 хувийг бусад зээл тус тус эзэлж байна.

Ийнхүү иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 76.3 хувийг арилжааны банкуудаас олгосон байна.

x