2020/04/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,776.98₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-5°
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
-1°
03:00
S31
-1°
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S31
-3°

Нийслэлийн хэмжээнд жишиг болсон бүтээн байгуулалт Чингэлтэй дүүрэгт өрнөж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 17
Сурталчилгаа

Улаанбаатар хотод ахмад настан, залуучууд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, тоглож наадах газар тун ховор. Тэгвэл өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэг Улаанбаатар хотод анхдагч, жишиг болохуйц томоохон бүтээн байгуулалт хийснийг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

Өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн хувьд томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. Иргэдийнхээ     хөгжилд     чиглэсэн     бүтээн     байгуулалтын     ажлуудыг     үе     шаттай хэрэгжүүлж иргэдэд спортоор хичээллэх дадал  зуршлыг олгох зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр дүүргийн 10  дугаар  хороонд  усан  бассейн,  олон  улсын  стандартад  нийцсэн  хоккейн талбай, сагсан бөмбөг, теннис, бөхийн спорт зэрэг спортын 8 төрлийн уралдаан, тэмцээнийг зэрэг  зохион  байгуулах  хүчин  чадал  бүхий  танхимууд,  1000  хүний  суудалтай  спорт цогцолборыг бүтээн байгуулж  байна.  Иргэдийн  хөгжлийг дэмжих “Хөгжлийн төв”, биеийн тамир,  спортоор  хичээллэх  дадал  зуршлыг  нэмэгдүүлэх,  эрүүл  амьдралын  хэв  маягийг бүрдүүлэх,  спортын  тэмцээн,  уралдаан  зохион  байгуулах  хөл  бөмбөг,  хөнгөн  атлетик, спортын  талбай,  соёл  урлагийн  арга  хэмжээ  зохион  байгуулах  “Эрдмийн  задгай  театр”- ыг нийслэлийн хоймор болсон Чингэлтэй хайрханы өвөр бэлд орших “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн”-д  цогцлоосон  билээ.  “Эрдмийн  цэцэрлэгт  хүрээлэн”  нь  30  гаруй  нэр  төрлийн 70.000 мод, бут, сөөг бүхий 80 мянган га талбай ногоон орчин бүхий нийслэлийн хөгжилд өнгө нэмсэн томоохон бүтээн байгуулалт болж байна.

Иргэдийнхээ   хөгжлийг  дэмжих  чиглэлээр   нэн   тэргүүнд   ажилтай,  орлоготой  иргэдийг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд, өрхийн үйлдвэрлэгчдийг дэмжин бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, шууд худалдан авалтыг дэмжин “Чингэлтэйд үйлдвэрлэв 1, 2, 3”   борлуулалтын   салбар   цэгүүдийг   нээн   ажиллуулж,   одоогоор   2   салбартаа   түлхүү үйлчилгээ   хүргэн   тогтвортой   байдлыг   ханган   ажиллуулснаар   160   иргэн   салбар дэлгүүрүүдэд   400   гаруй   нэр   төрлийн   6000   бараа   бүтээгдэхүүнээ   борлуулж   байна. Чингэлтэйд үйлдвэрлэв салбар дэлгүүрүүдээр үйлдвэрлэгчид 2016-2019 онуудад 1 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийгээд байна.

Үйлдвэрлэгчдийн   ажлын   бүтээмжийг   сайжруулах,   ажлын   байрыг   нэмэгдүүлэх,   эрүүл аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлийн үйл явцыг өрх гэрээс тусгаарлах эрүүл ахуйг хангах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Зөөврийн ажлын байр” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ оны байдлаар нийт 120 ажлын байрыг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэж,   үйлдвэрлэгчийг 16-25 м.кв хэмжээтэй зөөврийн ажлын   байраар хангаснаар    үйл    ажиллагаа    тогтмолжиж,    өрхийн    орлого    нэмэгдэхийн    зэрэгцээ бүтээгдэхүүний  нэр  төрөл  10  хувиар  нэмэгдэж,  249  иргэн  тогтвортой  ажлын  байраар хангагдаж байна.

Ийнхүү Чингэлтэй дүүрэг иргэдийнхээ хөгжлийг дэмжих бүтээлч ажил, бүтээн байгуулалтаа эрчимтэй    өрнүүлэн   иргэдийн    талархалыг    хүлээгээд    зогсохгүй    Нийслэлийн бусад дүүргүүддээ бүтээлч ажлаараа манлайлж, үлгэрлэж эхэллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x