Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын судлаачид микрофоны ажиллагааг тасалдуулах үүрэгтэй бугуйвч бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Орчин үед технологийн хөгжлийг дагаад бусдын яриаг нууцаар бичиж авах боломж улам бүр нэмэгдэж байгаа.

Тэгвэл АНУ-ын Чикагогийн их сургуулийн судлаачид дуу хоолойны нууц бичлэгийг тасалдуулах үүрэгтэй зүүдэг төхөөрөмжийн туршилтын загварыг бүтээжээ.

Уг бугуйвчинд 24 ширхэг хэт дуу авианы яригч байрладаг бөгөөд чиглэл харгалзалгүйгээр зүг бүрт бичлэг тасалдуулах нөлөөтэй чимээг цацдаг юм байна.

Өөрөөр хэлбэл үүнийг идэвхжүүлсэн үед гар утас, компьютер, ухаалаг цаг гээд ойр орчинд байгаа ямар ч төхөөрөмжийн микрофонд шуугиан үүсч, ярианы бичлэг хийх боломжгүй болох юм.

Туршилтын загвар нь нүсэр том, болхи хийцтэй байгаа ч цаашид боловсронгуй болгож, худалдаанд гаргавал амжилт олно гэж судлаачид үзэж байна.

Үнийн хувьд ч боломжийн буюу $20 орчим байх гэнэ. Ийм төхөөрөмжийг зөвхөн хувийн зорилгоор ашиглахаас гадна бизнес, улс төрийн яриа хэлэлцээрийн үед гадагш мэдээлэл задруулахгүй байх зорилгоор ашиглаж болох ажээ.

Харин олон нийтийн газарт ашиглавал ойр орчмын хүмүүсийн утасны яриаг тасалдуулах сөрөг нөлөөтэй гэнэ. Тиймээс хуулийн зохицуулалт шаардлагатай болж магадгүй гэж зарим мэргэжилтнүүд дүгнэжээ.

Эх сурвалж: Engadget